Т.САЙХАН
Бээжин хотод зика вирусийн анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэсэн байна. Шаньдун мужийн уугуул 29 настай эмэгтэйг Венесуэльд аялж явахад нь тавдугаар сарын 11-нд халуурч, арьсан дээр нь тууралт гарч эхэлжээ. Энэ сарын 13-ны өдөр Бээжинд ирээд шинжилгээ хийхэд зика вирусны халдвартай нь батлагджээ. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа учир зика вирус халдварлах боломжгүй хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж:www.polit.mn