Т.САЙХАН

Тархины саажилт гэх оноштой охиноо аврахаар СУИС-ийн багш М.Нармандах шүрээр утасны дугаар оёж байна.  О.Сувд охин  одоо ой дөрвөн сартай бөгөөд энэхүү өвчин нь нэг ойтойд илэрчээ.  Ээж нь охиноо эмчлүүлэхийн тулд хүнээс зүгээр нэг мөнгөн тусламж хүссэнгүй, өдөр бүр үүрийн 04:00 цагт босож, шүрээр утасны дугаар нэхэн борлуулж эхэлжээ. О.Сувд охины эмчилгээний зардалд 25 сая төгрөг шаардлагатай бөгөөд ээж охин хоёр одоогоор зургаан сая төгрөг цуглуулж чадсан байна. Та дугаар захиалж О.Сувд охины эмчилгээнд хандив өргөхийг хүсвэл  М.Наранмандахын Төрийн банк 106100031241, ХААН банк 5021494986 данс руу мөнгөө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь хийлгэх утасны дугаараа бичээрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин