Д.МЯГМАР

Дэлхий нийтээрээ өвчилснийхөө дараа бус урьдчилан сэргийлдэг таатай эринд бид аж төрж байгаа нь юутай зол вэ. Улс бүрт л тодорхой хэсэг хүн ам нь элдэв эм, тариа бус байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг аж амьдралдаа тогтмол хэрэглэдэг болжээ. Ингэснээр эрүүл мэнд хийгээд эдийн засгийн эрх чөлөөгөө олох боломж бидний өмнө нээлттэй байна. Энэ талаар олон улсын “Тяньши” корпорацийн Монгол дахь “Гэрэлтье” 209  дүгээр салбарын захирал, Мөнгөн арслан, найман одтой дистрибьютер, хүний их эмч, Анагаах ухааны доктор, автомашины шагналт Н.Хишигнэмэхтэй ярилцлаа.

-Хөдөө, орон нутагт очиход эмнэлгээр яваад эдгээгүй өвчнөө “Тяньши” корпорацийн бүтээгдэхүүнийг хэрэглээд анагаасан хэмээн баяртай мэдээ дуулгах юм. Та компанийнхаа болон бүтээгдэхүүнүүдийнхээ талаар танилцуулахгүй юу?

-“Тяньши” корпораци 1993 онд БНХАУ-ын Тяньжин хотод байгуулагдсан. Өнөөг хүртэл дэлхийн 200 гаруй оронд өөрийн бүтээгдэхүүнээ түгээж, 134 оронд төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсний нэг нь Монгол Улс юм. Манай корпорацийн биологийн идэвхт нэмэлт тэжээлийг монголчууд хэрэглээд 11 жилийн босго давлаа. Бид 21 аймагт өөрийн салбартай болж Монгол орон даяар 50 гаруй мянган хүнийг XXI зууны шилдэг бүтээгдэхүүнийхээ  ачаар эрүүлжүүлсэн. Тийм учраас таны хэлснээр хөдөө, орон нутгийнхан манай корпорацийн бүтээгдэхүүний талаар илүү мэддэг болсон байх. Аливаа бүтээгдэхүүний шалгуур нь цаг хугацаа гэдэг нь эндээс харагдаж байна. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд төрөл бүрийн архаг өвчин, элдэв хортой хоргүй хавдар, эмгэг нэмэгдсэн нь харамсалтай хэрэг. Манайхан чадах чинээгээрээ өвчин, зовиуртай хүмүүсийг анагаахаар ажиллаж байна. Бид хүндээр өвчилснийхөө дараа бус урьдчилан сэргийлж, биеэ улам эрүүл байлгаж, гоо сайхнаа удаан хадгалах боломжтой их таатай цаг үед аж  төрж байгааг санах хэрэгтэй. Өөрийн биед тусгүй, элдэв хэрэггүй зүйлд бид мөнгийг гамгүй үрдэг. Ингэхийн оронд эрүүл байх үүднээс өөрийн биедээ жил бүр тогтмол хөрөнгө оруулалт хийж байхыг манай Алт, Мөнгө, Хүрэл арслан цолтой дистрибьютерүүд маань үйлчлүүлэгч нартаа зөвлөдөг юм.

-Олон хүнийг анагааж ирсэн шилдэг бүтээгдэхүүн гэхээр хаанахын ямар эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрлийг авсан байдаг бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ энэ цэнхэр гариг дээр хүн зоны эрүүл энхийн манаанд зогсохоор хүлээн зөвшөөрөгдсөн толгой газар гэж хэлж болно. Энэ байгууллага маань НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болдог. ДЭМБ-гаас хэрэгжүүлж байгаа “Дэлхийн хүн амыг эрүүлжүүлье” хөтөлбөрийн тусгай заалтад “Тяньши” корпорацийн биологийн идэвхт нэмэлт тэжээл багтсан. Энэ бол манай бүтээгдэхүүнд өгч байгаа том баталгаа юм. Дээр нь манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүмүүс үнэхээр үр дүнг нь өөрийн биеэр мэдэрч эрүүлждэгээрээ онцлогтой.

-Та эмч хүний хувьд монголчуудын өвчний суурь шалтгаан нь юу болохыг тогтоов уу. Энэ талаар өөрийн ажил, амьдралын туршлагаар судлаж, мэдсэн зүйл байвал бидэнтэй хуваалцаач?

-Монголчуудын өвчнүүдийнх нь суурь шалтгаан нь кальцийн дутагдал байдаг. Хүнд кальци дутагдахаар яс сийрэгжих,  яс ургах, бөөр, зүрхний дутагдалд орох, судас нарийсах болон хатуурах, цусны даралт ихсэх зэргээр 147 төрлийн өвчин үүсдэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоогдсон. Хүн хоногт 800 мг кальци хүнснээсээ авч байх ёстой. Ингэхийн тулд өдөрт 2-3 литр сүү уух эсвэл 1.5 кг аарц хүнсэндээ хэрэглэх ёстой. Бид өдрийн турш дээрх хэмжээний сүү ууж, аарц идэх боломжгүй шүү дээ. Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн манай корпорацийн кальцийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд л болно. Манайх кальциар үхрийн нурууны яснаас биоэнергийн аргаар ионы төвшинд гаргаж авдаг учраас дэлхийд танигдаж, алдаршсан бүтээгдэхүүний нэг болсон. Ионы кальци нь  органик учраас хүний биед 95-98 хувь нь шимэгддэг онцлогтой. Байгалийн гаралтай, химийн ямар нэг элемент ороогүй учраас хүний биеийн хэрэгцээтэй газрын кальцийн дутагдлыг нөхдөг юм. Хүн өдөр бүр хүнснээс авах ёстой 90 гаруй төрлийн амин дэм, элементийг кальцид агуулсан, амин хүчлээр баяжуулсан учраас хүмүүс ч дуртай хэрэглэдэг. Манай зургаан төрлийн кальци олон хүнд ач тусаа өгсөн үнэхээр шилдэг бүтээгдэхүүн болж чадсан. Үүний нотолгоо нь  “Тяньши” корпорацийн ерөнхийлөгчид 2003 онд ДЭМБ-аас “Кальцийн хаан” өргөмжлөлийг олгосон. Тодруулбал, тархины, био кальци, хүүхдийнх, сахарын өвчтэй хүн хэрэглэдэг кальци, зажилдаг, Губао кальци маань дээрх өргөмжлөлийн эзэн болсон юм. Кальцийн дутагдлаас болж хүний биеийн эд, эрхтэнд ямар өвчин, зовиур үүссэнийг тогтоож бүтээгдэхүүнээ тохируулан сонгох хэрэгтэй.

-Шилдэг зургаан төрлийн кальцийн ид шидийг та тайлбарлаж өгч болох уу?

-Тархины кальци нь мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж, мэдрэлийн эд, эсийг сэргээх, хамгаалах үйлчилгээтэй макро, микро элементүүдээс бүрдсэн. Тиймээс даралт ихсэх, толгойн өвдөлт, тархины судасны нарийсалт, оюуны ачаалалтай ажилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Мөн цус харвалтын дараа хэрэглэхэд сайн нөлөөтэй. Губао кальци нь ходоод, гэдэсний замуудын салст эсүүдийн шүүрлийг сайжруулж, хавдрын эсүүдийг дарангуйлах, хавдрыг тэжээдэг судасны ургалтыг саатуулдаг. Яс ургахыг зогсоож, кальцийн дутагдлыг арилгахад онцгой үүрэгтэй зэргээр энэ бүтээгдэхүүний ид шид их шүү.

-Улаанбаатарын утааны улирал эхэлчихлээ. Ураг эхийн хэвлийдээ эндлээ, жирэмсэн эмэгтэйчүүд тонус өглөө. Давхар биетэй бүсгүйчүүл утаанаас болоод оройдоо бачуурч, унтаж чадахгүй байна. Энэ бүх зовиураас яаж хялбар, эрсдэлгүй гарах талаар манай эрүүл мэндийн буланд уншигчдаас олон асуулт ирүүлжээ. Танай бүтээгдэхүүнүүдээс санал болгох зүйл байна уу?

-Икан гэж бүтээгдэхүүн байгаа. Үүнийг хэрэглэснээр биеийн дархлаа сайжирч, зүрх, судасны өвчнөөс давхар хамгаалах болно. Жирэмсэн эх энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр уушгийг тэлж, хүчилтөрөгч хүлээн авах багтаамжийг ихэсгэж өгдөг. Мөн цусын эргэлийг сайжруулж сахарын болон өөх тосны хэмжээг бууруулдаг. Тайвшруулж, нойрсуулах, өвчин намдаах, хорт хавдраас сэргийлэх зэргээр олон төрлийн үйлчилгээтэй. Икан нь хүчилтөрөгчийн дуталтай хүмүүсийн тэсвэрлэх чадварыг дээшлүүлж өгдөг нь Хятадын Засгийн газрын Эрүүл мэндийн яамны харьяа мэргэжлийн байгууллагад хийсэн туршилт, судалгаагаар батлагдсан. Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутал, цээжээр өвдөх, зүрхний бах зэрэг өвчний үед хэрэглэхэд өндөр үр дүнтэй. Жирэмсэн эхчүүд бас хүүхдийн кальци хэрэглэж байвал амаржихад элдэв хүндрэлгүй болдог. 

Сүүлийн үед жирэмсэн байх үедээ кальци нөхөж аваагүйгээс хүүхэд нь тархины даралттай, дунд чөмөгний дутуу ургалт, янз бүрийн гаж хөгжил, саа саажилттай төрөх нь ихэссэн. Үүнийг засахад манай ионы кальци чухал үр дүнгээ өгч байгаа. Элдэв эрсдэлээс сэргийлж “Тяньши”-гийн кальци ууж байгаад амаржсан эхчүүдээс эрүүл хүүхэд төрж байгааг бодит амьдралаас харж болно. Манай үйлчлүүлэгч нар ч энэ баярт мэдээгээ хуваалцахаар ирдэг юм.    

-Танай бүтээгдэхүүнүүдийг ямар өвчнийг хэрхэн анагаадаг, ямар эд эрхтэнд тустай талаарх мэдээллийг хүмүүс хаанаас, яаж олж авах вэ?

-Манай дистрибьютерүүдэд хандаж эхлээд өөрийн биеийн байдлаа хамгийн сүүлийн үеийн аппаратаар агшин зуурт оношлуулах хэрэгтэй. Хүн гэрээ цэвэрлэдэгтэй ижил бохирдсон биеийг эхлээд цэвэрлэж элдэв хорт бодис, хог шаарнаас нь салгаж байж тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бие илааршихад илүү үр дүнтэй байдаг. Гэртээ цэвэрлэгээ хийхэд элдэв хог, новш гардаг шиг хүний биед байсан өвчний урхаг, ул мөрийг арилгахад тодорхой хэмжээний өөрчлөлт орно. Хууч өвчин хөдөлгөх буюу сайжрах урвалын дараа та эрүүлжих замдаа шилжинэ гэсэн үг. Тухайн хүний нас, хүйс, биеийн онцлог, өвчний байдлаас хамаарч хууч өвчин сэдэрч, хөдлөх нь харилцан адилгүй хугацаатай байдаг. Энэ цэвэрлэгээний үеийг даван туулснаар таны эрүүлжих зам хялбаршдаг. 

-Танай бүтээгдэхүүнийг хэрэглээд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүстэй таарч байсан. Хүмүүст эдийн засгийн эрх чөлөөгөө олох ямар боломж байгаа вэ?

-Та эхлээд тохирсон бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглээд өөрийн биеэ эрүүлжүүлээрэй. Та эрүүл биетэй болохоор тархины ажиллагаа сайжирч, хөдөлмөрийн чадвар тань тэр хэрээр нэмэгддэг юм. Бусдад эрүүл болох арга замыг та ч гэсэн зааж өгөөрэй. Тэгснээр та өөрийн орлогын эх үүсвэрээ хүссэнээрээ өсгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 9909-1474, 9900-9861 тоот утсаар холбогдоорой. Та нэгдүгээр сургуулийн урд, “Чонон бөртэ” төвийн гурван давхарт 312 тоотод өөрийн биеэр ирж өвчнөө оношлуулбал илүү үр дүнтэй.