Ц.БАЯР
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төв, Дорнод, Сүхбаатар аймгуудад ойрын өдрүүдэд ажиллана. Ерөнхий сайд Дорнод аймагт хүрэлцэн очлоо. Тэрээр өнөөдөр тус аймагт ажиллах бөгөөд зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийнэ. Аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулснаар түүний албан томилолт эхэлж байнa. Харин маргааш үргэлжлүүлэн Сүхбаатар аймагт ажиллана гэж ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБААс мэдээлэв.

