Ц.БАЯР
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн идэвхтэй залуус болон нүүрном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ УИХ-ын гишүүн Х.Баттулгийн тухай ингэж ярьв. “Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Хулгай хийвэл хуулийнхныг зогсоох гэж явахгүй ээ. Ганцхан хулгай л битгий хий. Намайг хуулийн хяналтыг зогсоосонгүй гэж баахан хэлж байна. Би зогсоохгүй ээ. Тэгэж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ л хий л дээ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ... Би нэг удаа жиргэж байсан. Улс төр рүү орж байгаа бол та нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой. Өөрийн эрх ашгийн төлөө явж байгаа бол түүнээс хол бай гэж.Бид эв нэгдэлтэй байна гээд бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй. Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэрэнд нь Монголын хүссэн компани болгон таардаггүй. Гаднаас орж ирсэн сайн компанийг ч сонгохгүй байна. Өөр яах юм бэ” гэж хэллээ.
Эх сурвалж:www.zms.mn