Т.ДАЛАЙ

Дэлхийн усны өдөр өчигдөр тохиолоо. Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлын талаар Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Б.Батсүхээс тодрууллаа.

-Дэлхий нийтээр усны аюулгүй байдлын талаар ярьж байна. Нийслэлийн иргэд бид аюулгүй ус хэрэглэж чадаж байна уу?

-Улаанбаатар хотын иргэд Дээд эх, Гацуурт, Яармаг, Нисэх зэрэг долоон эх үүсвэрээс ундны усаа авч байна. Усны чанарын хувьд ярих юмгүй. Хамгийн асуудалтай зүйл нь шугам сүлжээ юм. 50-аас дээш жилийн насжилттай шугамаар  ямар ус гарах вэ гэдгийг бид хэлж, баталгаа өгч чадахгүй. Тиймээс нэн тэргүүнд шугам сүлжээгээ шинэчлэмээр байна.

-Танай байгууллагаас энэ асуудал дээр ямар ажил хийж байна вэ. Шинэчлэх боломж бий юу?

-Улаанбаатар хотыг цэвэр ундны эх үүсвэрээр бүрэн хангахад 23 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ 2016 ондоо багтаад бид 100 гаруй төрлийн ажил хийнэ. Шугам сүлжээг доторлохоор төлөвлөж байна. Төсөв нь батлагдвал 70 жилийн баталгаатай европийн стандартаар энэхүү ажлыг хийх юм.  Доторлоход газар ухах шаардлагагүй бөгөөд дэлхийн хөгжингүй орнуудад энэ технологийг ашиглаж байна.

Эх сурвалж:www.polit.mn