Б.ЭНХ
Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын даргын суудал ойрын үед ганхсан хэвээр байна. Даргаар сонгогдоод байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг бусад нөхөд нь эсэргүүцэж, дэд дарга асан Б.Найдалаа даргаар өргөмжлөгдөж олон нийтийг багагүй төөрөгдүүлэв.
Тэгвэл яг энэ асуудлаар ХҮН Улсын дээд шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, тэд даргаа намын даргаа бүртгүүлж, албан ёсных болгох гэснийх. Улсын дээд шүүхэд энэ асуудлыг хэлэлцэх тов зарлагдаад хойшилжээ. Одоогоор хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч ХҮН-ын дарга С.Ганбаатар уу, Б.Найдалаа юу гэдэг нь удахгүй тодорхой болно.
Эх сурвалж: www.polit.mn