С.УЯНГА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдууланУлс төрд монгол эмэгтэйчүүдийн оролцоо: бэрхшээл боломжсэдвээр Элчин сайдуудын яам, улс төрийн нам, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүсгүйчүүд санал солилцлоо. Хэлэлцүүлгийг зохион байгуулж буй Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн  нь улс төрийн намуудыг чадавхжуулах, сонгуулийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ажилладаг байгууллага юм.

Хурлын үеэр улс төрд дэх эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар гадаад, дотоодын жишээ баримт дээр тулгуурлан ярилцсан юм. Тухайлбал, БНОУХГ-гийн Индонез улс дахь суурийн төлөөлөгч, жендэрийн мэргэжилтэн Женнифэр МөбрэйЭмэгтэйчүүд улс төрд оролцох, нэр дэвшихээс эхлээд ялгаварлан гадуурхах, олон нийт эмэгтэйчүүдийн улс төрийн боловсрол, чадварыг харгалзахгүйгээр хамааралгүй зүйлийг анхаардаг. Мөн сонгуулийн кампанит ажилд өндөр зардал гаргах боломж хомсзэрэг бэрхшээлийг онцолж байлаа. Харин манай улсын тэрдундаа Чойбалсан хотын ИТХ-ын хүйсийн тэгш харьцаа нийгэмд ямар ач холбогдолтой байгаа нь хуралд оролцогчдын анхаарлыг татаж байлаа. Чойбалсан хотын ИТХ-ын 31 төлөөлөгчийн 16 нь эрэгтэй, 15 эмэгтэй бөгөөд Нийгмийн бодлогын хорооны олонх эмэгтэйчүүд байдаг гэнэ. Ингэж эмэгтэйчүүдийн оролцоо эрх тэгш болсноор нийгмийн тулгамдсан асуудлыг соргогоор харж чаддаг. Үүнийхээ хэрээр олон нийтэд чиглэсэн ажилд идэхтэй оролцож, үр дүнтэй бодлого шийдвэрийг гаргуулж чаддаг  гэдгийг  Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр танилцууллаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн ажлын тайлангаа танилцуулсан юм. Эмэгтэй гишүүд  нийгэмд хүлээлт үүсгэсэн олон хуулийн төслийг боловсруулж, заримыг нь батлуулсан. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд зориулах зардлыг 50 хувь нэмж, 7.5 тэрбум төгрөгийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр хүүхдэд ногдох хоолны зардал 1100 төгрөгөөс 1600 төгрөг болж өссөн. Өнгөрсөн жилүүдэд төсөв хэлэлцэх үеэр хөрөнгө оруулалтын олон обьектуудыг хасч дийлэнхийг нь цэцэрлэг сургуулийн төсөв рүү шийдүүлжээ.

Аливаа улсын жендэрийн эрх тэгш байдлын биелэлтийг хэмжих гол шалгуур парламентад суух эмэгтэйчүүдийн хувь байхаар зааж 30 хувьд хүргэх зорилт тавьсан байдаг. 30 хувийн квотод хүрсэн улсын тоо 1995 онд тав байсан бол 2015 онд 43 болж нэмэгдсэн төдийгүй парламентад суух эмэгтэйчүүдийн эзлэх хувь 11.3-22.1 хувьд хүрсэн ч ахиц дэвшил улс орнуудад жигд явагдахгүй байгаа судалгааг гаргажээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд улс орнууд төрөл бүрийн стратеги боловсруулж, квот хуульчилсан улсад нийт суудлын 25 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж. Харин манай улсад 2012 оны сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо 11 болж нэмэгдсэн ч энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд 95-д жагсаж байгаа юм байна. Тодруулбал, 90-д Узбекистан, 88-д Солонгос, 76-д Киргиз оржээ.

Хурлын үеэр эмэгтэйчүүдийн улс төрд орох бэрхшээлийн талаар гэр дотор суух эрэмбэ болон хоолны дээжээ гэрийн эзэнд барих зэргээр соёлын уламжлал нь эрчүүдэд давуу эрх олгох хандлага бий болгодог, зарим намууд хуульд заасан квотод хүрэхийн тулд эмэгтэй нэр дэвшигчдийг сонгогдох боломжгүй тойрогт хуваарилдаг. Эмэгтэй нэр дэвшигчид зөвхөн намаас төлсөн сурталчилгааны цагаар л олон нийтэд санал бодлоо хэлэх боломж олддог сонгууль амжилттай явагдах арын албаны ажлыг эмэгтэйчүүд хийж, ялалтыг эрэгтэйчүүд байгуулдаг гэх зэрэг асуудал хөндөгдлөө. Мөн Сонгуулийн хуульд заасан 30 хувийн квотынхоо хүрээнд улс төрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх боломжоор хангаж өгөх шаардлагатай байгааг онцолж байв.

3-9-2a2НИЙГМИЙН ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙГАА ХЭСГИЙНХНИЙ ОНЦЛОГ ШААРДЛАГЫГ ЭМЭГТЭЙ ГИШҮҮД  ОЛЖ ХАРДАГ

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга М.Болормаа

-Их хурлын 11 гишүүн хөнддөггүй байсан олон асуудлын дуу хоолой болж байгаа ч цаашид эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд  улам нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нийгмийн хүсэн хүлээж байгаа хэсгийнхний онцлог шаардлагыг эмэгтэй гишүүд  харж, хууль бодлогод тусгуулахын төлөө ажиллаж байна. Манай улсын хүн амын 53 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа мөртлөө энэ хүмүүсийн дуу хоолойг илэрхийлэх хэмжээний эмэгтэйчүүд бодлогын түвшинд байхгүй учраас эмэгтэйчүүд илүү чармайж ажиллах хэрэгтэй байна.

3-9-2a1МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД УЛС ТӨРД ОРОЛЦОХОД УЛС ТӨР, СОЁЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ОЛОН БЭРХШЭЭЛТЭЙ ТУЛГАРЧ БАЙНА

БНОУХГ-гийн Индонез улс дахь суурийн төлөөлөгч, жендэрийн мэргэжилтэн Женнифэр Мөбрэй:

-Монгол эмэгтэйчүүд төрийн алба хаших, иргэний нийгмийн амьдралд оролцоход улс төр, соёл, эдийн засгийн олон бэрхшээлтэй тулгарч байна. УИХ, орон нутгийн сонгуулийг угтаж улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хөтөлбөрийг эхлүүлсэн. Эмэгтэйчүүд дээд, доод аль ч түвшинд манлайлагч байх хэрэгтэй. Цаашид Монгол Улсад жендэрийн эрх тэгш оролцоог хангасан улс төрийн тогтолцоо төлөвшинө гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин