Т.ДАЛАЙ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлжээ. 70 мянган хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар таван мянга гаруй хүн голомтын дархлаажуулалтад хамрагдсан гэдгийг мэдээллээ. Хоёрдугаар сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 6523 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 64.3 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Тиймээс дархлаажуулалтын ажлыг Өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хийж байгаа ажээ.

Эх сурвалж:www.polit.mn