Х.ЦОЛМОНЗАЯА

УИХ-ын гишүүн C.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа нар энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр иргэдтэй уулзан, УИХ-аас баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийг танилцуулан, санал солилцсон юм.

 Хамтын тэтгэврийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого болон бусад нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиудын талаар мэдээлэл өглөө.

Мөн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагатай уулзаж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар санал солилцжээ. Тус  эмнэлэг нь төвийн бүсийн таван аймгийн иргэдэд үйлчилдэг хэрнээ 80 гаруйхан батлагдсан орон тоотой. Өдрөөс өдөрт үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжиж байхад боловсон хүчнээ нэмэх цалингийн зардлыг төсөвт тусгадаггүй гэхчлэн олон хүндрэл байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn