Сингапурын эх барих эмэгтэйчүүдийн эмч Доктор Лав Вэй Сэнг монголчуудад лекц уншиж, зөвлөгөө өгнө
Монголчууд нэг үеэ бодвол гоо сайхан, эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болжээ. Үүний нэг илрэл нь гадаадын туршлагатай, өндөр ур чадвартай эмч, мэргэжилтнүүдийг эх орондоо урьж үгийг нь сонсож, эмчилгээ үйлчилгээг нь авдаг болжээ, бид. Тэгвэл энэ удаа бидэнд Пасифик эрүүл мэндийн төвийн тэргүүлэх зэрэглэлийн нарийн мэргэжлийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Доктор Лав Вэй Сэнг “Сингапур Хэльткейр Сентр” компанийн урилгаар манай улсад ирж ирэх баасан, бямба гаригт нийтлэг тохиолддог эмэгтэйчүүдийн эмгэгийн талаар лекц уншиж, зөвлөгөө өгөх гэж байна.
Доктор Лав Вэй Сэнг нь эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр бүх төрлийн оношлогоо эмчилгээ хийдэг. Түүний нийтлэг хийдэг эмчилгээнийх нь талаар танилцуулъя.
Жирэмслэлтийн үеийн асаргаа, сувилгаа ба төрөх үйл явц:
- Жирэмсэлтийн явц дахь Дауны хам шинж болон бусад ургийн гажиг тогтоох үзлэг оношлогоо
- Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн баг нь төрөхийн өмнө ба төрсний дараах үеийн асаргаа сувилгаа үзүүлпэг. Энэ багт эх баригч, нярайн болон хүүхдийн эмч, мэдээгүйжүүлэгч эмч нар багтана,
Хэвлийн хөндийн дурангийн мэс засал
- Хэвлийн хөндийн дурангийн мэс засал гэдэг нь хэвлийд жижиг зүслэг /0.5-1.0см/ хийж хагалгаа хийдгээрээ 10 см хүртэл зүслэг хийдэг ердийн мэс заслаас ялгагдана
Фертилоскопи
Энэ нь орчин үеийн шинэ эмчилгээний арга бөгөөд үргүйдэл, өндгөвчний уйланхай зэрэг өвчний үед хэрэглэж байна. Энэхүү арга нь сорив үүсгэдэггүй бөгөөд үргүйдлийг эмчлэх судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Цэвэршилтийн үеийн менежмент
Цэвэршилтийн шинж тэмдэг болох арьс хуурайших, хөгшрөх, улаа бутрах, сэтгэл санааны тогтворгүй байдал, нойргүйдэл зэрэг зовиурыг багасгах бөгөөд био төст даавар агуулсан байгалийн гаралтай тосыг санал болгож байна.
Элбэг тохиолддог өвчний эмчилгээ
Элбэг тохиолддог зарим өвчнийг /фибриод төст хавдар, өндгөвчний уйланхай, эндометриоз/ зөөлөн аргаар эмчлэхийг эрмэлзэж байна.
Бусад үйлчилгээ
Гэр бүл төлөвлөлт болон жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл / ууж хэрэглэх эм, үтрээгээр хэрэглэх бэлдмэл – Mirena, Implanon,Essure , тарилга, үрийн суваг боох/
-Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцинжуулах /Cervarix, Gardasil/
Эмэгтэйчүүдэд тохиолддог умайн хүзүүний, үтрээний, өндгөвчний хавдар илрүүлэх,
Доктор Лав Вэй Сэнг
1999 онд Сингапурын Үндэсний их сургуулийг төгсөж, төгсөлтийн дараах сургалтад Лондонгын эх барих эмэгтэйчүүдийн Рояаль коллежид суусан. Улмаар Франц улсын Лион хотын үргүйдлийг соривгүй эмчлэх “фертилоскопи аргын эцэг” гэж нэрлэгддэг дэлхийд нэртэй Антоно Ватрлот эмчийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн. Түүний ажиллаж байгаа гол чиглэл нь хэвлийн дурангийн мэс засал бөгөөд энэ нь энгийн мэс заслыг бодоход богино хугацаанд эдгэрч, гоо зүйн хувьд таатай, бага сорви үлдээдгээрээ давуу талтай. Түүнчлэн үргүйдэл, фибройд төст хавдар, эндометриоз, уйланхай зэрэг эмгэгийн үед энэ төрлийн хагалгааг мянга гаруй удаа хийсэн туршлагатай. Түүний туршлага нь олонд танигдаж Азийн эмч нарыг дадлагажуулдаг байна. Мөн Лав эмч нь хүмүүнлэгийн ажилд гараа сунгаж гамшгийн үеэр эмнэлгийн тусламж үзүүлснээрээ Эрүүл мэндийн яамнаас хоёр удаа шагнал авч байсан. Сингапурын Yong Loo Lin Анагаахын сургуулийн багш, төгсөлтийн дараах сургалтын дадлагын багшаар ажиллаж байна.
Пасифик эрүүл мэндийн төвийн тухай
Сингапур улсын Пасифик эрүүл мэндийн төв нь 2011 оны нэг сард байгуулагдсан бөгөөд нарийн мэргэжлийн болон ерөнхий мэргэжлийн эмнэлгийн тусламж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, асран сувилах байр, өдрийн мэс заслын төв зэрэг хамгийн сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй нэг цэгийн чанартай, цогц эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.
Манай 40 гаруй эмч, мэргэжилтэн нь дэлхийн тэргүүлэх их сургууль, эмнэлэг, хүрээлэнгүүдэд бэлтгэгдсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан эрт болон хожуу үеийн оношлогоо эмчилгээг явуулдаг.
Манай нарийн мэргэжлийн төв нь насжилтын менежмент, зүрх судлал, артерийн болон венийн судасны мэс засал, тархи мэдрэлийн мэс засал, арьс судлал, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, чих хамар хоолой, хүүхэд, эх барих болон эмэгтэйчүүд, үргүйдлийн эмчилгээ, шүд эрүү нүүр судлал, гоо сайхны мэс засал, хавдар судлал, спортын анагаах ухаан болон бусад эмнэлгийн тусламж үзүүлэх хүчин чадалтай.
Лекц:
Хаана: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Нарны зам- 18, “Жигүүр Гранд” оффис центр, Б корпус, 3 давхарт
Хэзээ: 2013 оны 10 сарын 11-ний баасан гаригт 19.00 цагаас
Зөвлөгөө
Хаана: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Нарны зам- 18, “Жигүүр Гранд” оффис центр, Б корпус, 3 давхарт
Хэзээ: : 2013 оны 10 сарын 12-нд 14.30 цагт
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Доктор Б. Одончимэг
Сингапур Хэльткейр Сентр ХХК
Утас: +976 70155170, +976 99130456, +976 99684283
E-Mail: starpharm.mongolia@yahoo.com