А.НОМУУНДАРЬ
Хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, ядарч сульддаг. Энэ үед алдсан дархлаагаа хоол хүнсээр нөхөх нь хамгийн зөв арга юм. Тэгвэл ямар хүнсний бүтээгдэхүүнд ямар амин дэм агуулагддаг вэ гэдгийг хүргэе.
A амин дэм - Энэ амин дэм нь яс, шүдний ургалтыг дэмжин, үс, арьсыг өнгөлөг болгож, улаан бурхан өвчнөөс сэргийлдэг. Ямааны сүү, бяслаг, өндөг, загас, лууван, хятад байцаа, улаан лооль, тарвасанд агуулагддаг байна.
B1 амин дэм - Зүрх судас болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Дутагдвал бие ядарч сульддаг. Үхэр, гахай, тахианы мах, овьёос, газрын самар, сүү, усан үзэм, жүрж, төмс, бор будаанд агуулагдана.
B2 амин дэм - Биеийн хөгжил, улаан бөөмийн өсөлтөд нөлөөлдөг. Төрөл бүрийн загас, тослог багатай тараг, гадил жимс, гурвалжин будаа, мөөг, хонины мах, ямааны сүүнд бий.
B3 амин дэм - Хоол боловсруулалтыг сайжруулж, арьсанд тэжээл өгдөг. Тариа, арвай, тоор жимс, нандин чавга, эрдэнэ шиш, вандуй, төмсөнд агуулагддаг.
B6 амин дэм - Хамгийн гол үүрэг нь дархлаа мэдрэлийн үйл ажиллагааг сайжруудаг . Шар буурцаг, хушга, ананас, ногоон чинжүү, бор будаа, байцаа, хөх тарианд их хэмжээгээр байдаг.
B9 амин дэм - Уураг тархины үйл ажиллагааг дэмждэг. Энэ амин дэм нь фолийн хүчил агуулсан байдаг учир жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай байдаг байна. Бяслаг, хонины мах, улаан манжин, гүзээлзгэнэ, үхрийн нүд, өндөг, бууцай, гурвалжин будаанд агуулагддаг.
D амин дэм - Нарны амин дэм гэж бас нэрлэдэг. Өдөрт 5-15 минут 3 удаа наранд явахад хэрэгцээт амин дэмээ авдаг гэнэ. Яс болон шүдэнд сайн нөлөө үзүүлдэг. Үхрийн мах, сүү, түрс, загас, ямааны сүүгээр бүрсэн тараг, мөөг, бяслагнаас авч болно. E амин дэм - Үрчлээ багасгах, ил шархыг хурдан эдгээх болон ядарсан арьсанд тэжээл өгдөг. Уг амин дэмийг авахын тулд өндөг, загас, самар, киви, аньс, төмс, манжин, тоор хүнсэндээ хэрэглэнэ.
K амин дэм - Цусны бүлэгнэлтийг сайжруулна. Үхэр, хонины мах, буурцагны сүү, огурци, вандуй, чавга, улаан лоолинд бий.
Эх сурвалж: www.zms.mn