-Энэ хагалгааг хийлгэсэн хүмүүс  өмнөхөөсөө илүү  залуу харагдаж, өөртөө итгэлтэй болдог-

 

Э.БЭРЦЭЦЭГ

 

Орчин үеийн анагаах ухаанд хийж чадахгүй зүйл гэж бараг алга.  Одоо бүр халцарсан үсийг ургуулж, халзан толгойд үс шилжүүлэн суулгадаг болоод байна. Хэдийгээр энэ хагалгааг гадаадын зарим оронд  хийж эхлээд багагүй хугацааг үдэж байгаа ч манайд энэ хагалгааг анх удаагаа нүүр амны гажиг заслын “NEI “ эмнэлэгт амжилттай хийгээд байна.

Сэтгэл санааны тавгүй байдал, стресс, биеийн ядаргаа, нойргүйдэл, норкозны хор, туяа эмчилгээний  хордлого, цус багадалт гээд  үс унах шалтаг, шалтгааныг  тоочоод байвал тоймгүй их зүйл болно.  Статистик мэдээллээс  үзвэл  Англид энэ эмгэгээр 10 сая гаруй эрчүүд шаналж явдаг. Тэдний 50 хувь нь 50 насандаа халзарсан байдаг гэж байна. Харин манайд энэ талаарх нарийвчилсан тоо баримт,  судалгаа  байдаггүй ч үс нь халцарсан, үс шилжүүлэн суулгах шаардлагатай хүн цөөнгүй байдаг гэдгийг эрүүл мэнд, гоо сайхны салбарын мэргэжилтнүүд   хэлж байна.  Энэ тухай “NEI “ эмнэлэгт урилгаар хүрэлцэн ирж ажилласан Солонгос улсын мэргэжилтэн,  Анагаах ухааны доктор  Канг болон тус эмнэлгийн менежер Ц.Сувд-Эрдэнээс дараах  ярилцлагыг авлаа.

-”NEI “эмнэлгийнхэн үс шилжүүлэн суулгах хагалгааг  2009 оноос хийж эхэлсэн гэж байсан. Харин таны хувьд Монголд хэ­зээ­нээс энэ чиглэ­лээр ажиллах болсон бэ?

-Би  2007 оноос хойш Монголд ирж, очин ажиллаж байна.  Миний хувьд, хамгийн анхны үс шилжүүлэн суулгах  ха­галгаагаа  Монголд  хийж байсан. Тэр үед  хэдэн хүнд хийж байснаа са­нахгүй байна. Ойрол­цоо­гоор арваад хүнд  хийсэн байх.

-Үс шилжүүлэн суул­гана гэдэг бол  манайхны хувьд  шинэ соргог зүйл. Хэдийгээр үс нь унадаг,  үс  ургалтын ийм эмгэгтэй хүн цөөнгүй байдаг ч гэсэн  Монголд ийм үйлчилгээ нэвтрээгүй болохоор хүмүүс гоо сайхны салонд хандаж,  зөвлөгөө авахаас хэтэрдэггүй.  Тиймээс та энэ хагалгааны талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?   

-Хүмүүсийн үс нь хал­цараад унахад тэр хэвээрээ явдаг байсан бол орчин үед тухайн хүний үсийг нь буцааж суулган ургуулдаг болсон. Халцарсан үстэй хүмүүс хөгшин харагд­дагийг та бүхэн мэдэх байх.  Харин үс шил­жүү­лэн суулгас­наар урьдын­хаасаа илүү залуу хараг­даж өөртөө илүү итгэлтэй болдог.   Хүний үс халц­рахаараа урд талаасаа эхэлж халцардаг бөгөөд  дагзны хэсэг хамгийн их үстэй байдаг учир тэр хэсгээс зүсэж аваад урд талын халцарсан хэсэгт суулгадаг онцлогтой.  

Солонгос хүмүүс үсээ халцрахаар эм уух юмуу аль эсвэл хиймэл үс зүүдэг. Хиймэл үс зүүх нь халуун, бөгчим байхаас гадна эрүүл мэндэд муу, тухайн цаг үеэ аргацаасан зүйл учраас хэцүү. Үс суулгалтын давуу тал нь  богино хугацаанд  үр дүнгээ үзүүлдэг. Энэ мэс ажилбарыг  Монголд ганцхан “NEI”  нүүр амны эмнэлэгт хийж байна.

-Богино хугацаанд үр дүнгээ үзүүлнэ гэдгийг юу гэж ойлгох вэ. Энэ хагалгааны дараа  хүний үс ургана гэсэн үг үү.  Ер нь  үс шилжүүлэн суулгах мэс ажилбарын  эерэг болоод сөрөг тал нь юу байдаг бол?

-Үс шилжүүлэн суул­гах нь бусад мэс ажил­баруудыг бодвол илүү үр дүнтэй. Үс суулгасан л бол тэр нь заавал ургадаг. Хурдан хугацанд үр дүнгээ өгдөг гэсний учир энэ.

Сөрөг тал гэвэл үс ихтэй дагзны хэсгээс үс авахад бага зэргийн өвдөлт л мэдрэгдэнэ. Гэхдээ энэ нь нэг л хоног мэдрэгдэнэ. Шилжүүлэн суулгасан үс нь нэг сар болоод ургаж эхэлдэг. Гурван сар боло­ход хангалттай ургасан байдаг.

 

МАНАЙ ЭМНЭЛЭГ ДЭЭР ДӨРӨВ ДЭХЬ УДААГАА ҮС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

“NEI” нүүр амны эмнэлгийн менежер Ц.Сувд-Эрдэнэ:

 -Танай эмнэлэг үс шилжүүлэн суулгахаас гадна хөмсөг бас шил­жүүлэн суулгадаг гэсэн  үү. Өмнөх хагалгаанууд хэр амжилттай болж бай­сан бэ. Мөн сормуус суул­гах хагалгаа хийх сураг байсан. Энэ ха­галгааг  хэдийд хийх вэ?

-Манай эмнэлэг  анх 2009 оны  намар  анх бай­гуулагдаж байсан. Тэгээд хоёр сарын дараа буюу  11 дүгээр сард  анх үс шил­жүүлэн суулгах  хагалгааг  хийж байсан юм. Мөн хөм­сөг суулгах хагалгааг бас хийсэн.  Эдгээр ха­галгаа маань бүгд ам­жилттай болсон.  Үс шил­жүүлэн суулгах хагалгааг  хэрхэн хийдэг вэ гэхээр  тухайн хүний өөрийнх нь үс ихтэй хэсэг болох дагз­наас нь  үс аваад  ширхэг, ширхэгээр нь ариутган халцарсан хэсэгт бу­цаа­гаад суулгадаг. Тухайн хүний үсгүй хэсэгт шир­хэг, ширхэгээр нь суул­га­хад яг өөрийнх нь мэт харагдаж ургадаг. Өнгөр­сөн  хавар бид Солонгосын эмч нартай  хамтран  үс,  хөмсөг суулгах хагалгааг мөн амжилттай хийсэн байгаа. Өнгөрсөн тав­дугаар сард Солонгосын эмч нар маань хүрэлцэн ирж,  үс хөмсөг, сор­муусны хагалгаанд орох хүмүүст зөвлөгөө, мэ­дээ­лэл өгөөд явсан. Тэр эмч нар маань сая ирж хагалгаагаа амжилттай хийгээд буцаж байна. Сор­муусны хагалгааг бид энэ жил анх удаа хийж байна.

- Солонгосоос ирж хагалгаа хийж байгаа эмч нарын бүрэлдэхүүнийг сонирхож болох уу?

-Солонгос улсаас та­ван сувилагч, хоёр эмч ирсэн. Бүгд эрүүл мэндийн салбартаа энэ чиглэлээрээ олон жил ажилласан, турш­лагатай эмч нар байгаа.

- Үс, хөмсөг шил­жүү­лэн суулгах хагалгааг манайхан хэр сонирхож байна. Үйлчлүүлэгч олонтой байна гэж байсан.  Ер нь эдгээр мэс заслыг ямар насны хүмүүс голч­лон хийлгэж байна вэ?

-Үйлчлүүлэгчид маань бидний ажилд сэтгэл хан­галуун байгаа. Өмнө нь  45-46 насны, толгойныхоо орой хэсгээр  халцарсан эрэгтэй хүмүүс үс шил­жүүлэн суулгах мэс засалд орсон. Харин  хөмсөг суул­гуулах мэс засалд 18-20 насны охид  орж байсан. Суулгаж буй үс нь яг өөрийнх нь үс болохоор харшлах зүйл байхгүй. Одоо яг өөрийнх нь юм шиг ургаад , өтгөн, сайхан харагддаг.

-Одоо танайх захиалга авч байгаа юу. Дараагийн хагалгааг хэдийд хийх вэ?   -Захиалга авч байгаа. Манай эмнэлгийн 77457745, 91695469   гэсэн утсуудаар холбогдож болно. Одоо ирэх 11 дүгээр сард Солонгос эмч нар маань  дахин ирж, хагалгаа хийнэ. Энэ удаад  хоёр хүн үс болон  хөм­сөгний, нэг хүн сормуусны хагалгааг  тус тус хийлгэсэн.

-Үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд хувь хүн ямар бэлтгэл ажил хангах хэрэгтэй вэ?

-Эхлээд  нэг сарын өмнө тухайн хүмүүс үс суулгуулах хэсгийнхээ зургийг и мэйл-ээр эмч нарт илгээх хэрэгтэй.  Түүний үндсэн дээр эмч нар зургийг үзээд, урьдчилж  мэс засалд  бэлтгэн өөрсдийн багаж хэрэгсэл бүрэлдэхүүнтэй ирдэг.  Ийм мэс засал  хийлгэсэн хүмүүс эргээд эмчийн хяналтанд байна. Оёдол тавьж байгаа учраас долоо хоногийн дараа ирж оёдлоо авахуулна.

-Сөрөг нөлөө илрэх тохиолдол хэр байдаг бол?

-Сөрөг нөлөө илэрсэн тохиолдол байхгүй. Ирж оёдлоо авхуулаад, үзүү­лээд, шалгуулаад эмчийн хяналтанд байхад сөрөг нөлөө гардаггүй. Одоо ч гэсэн манай эмнэлэг ха­гал­гаанд орсон хүмүүс­тэйгээ байнгын харил­цаатай байдаг. Солонгос эмч нар ирэхээрээ мөн мэс засалд орсон хүмүүстэй уулзаж, эргэх холбоотой хамтарч ажилладаг.