
Э.ОРХОН
Хөгшрөхгүй үргэлж залуугаараа байх юм шиг явсаар бид аливаа өвчнөө хүндрүүлэх тохиолдол элбэг. Тэр дундаа яс, үе мөчний өвчин гэдэг сүүлийн жилүүдэд ихсэх болжээ. Гурван хүн тутмын нэг нь энэ өвчинд их, бага хэмжээгээр өртдөг гэсэн судалгаа бий. Тиймээс эрхэм уншигч танд бид нэгэн таатай мэдээллийг дуулгах гэж байна. Солонгос улсад хиймэл үе мөчний мэс заслаар нэгдүгээрт ордог “Велтон” эмнэлгийн албан ёсны төлөөлөгчийн газар манайд нээгджээ. Энэ талаар “Шижир трейвэл” аялал жуулчлалын компани, “Велтон” эмнэлгийн албан ёсны төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Ц.Шижирцэцэгтэй ярилцлаа.
-Үе мөчний өвчин, тэр дундаа хиймэл үе суулгах мэс заслын эмчилгээгээр Солонгос улсдаа тэргүүлдэг эмнэлэг Монголд салбараа нээсэнд баяртай байна. Манайд энэ өвчнөөр шаналж байгаа олон хүн байдаг учраас шинэ боломж нээгдсэнд олон хүн талархаж байгаа байх. Тиймээс та “Велтон” эмнэлгийн талаар товчхон танилцуулахгүй юу?
-1980-аад оноос хойш Солонгос нэгдсэн эмнэлгүүдээ чиглэл чиглэлээр нь гаргаж эхэлсэн байдаг. “Велтон” эмнэлэг байгуулагдаад 10 жил болж байгаа, үе мөчний чиглэлээр дагнаж үйл ажиллагаагаа явуулдаг мэргэшсэн эмнэлэг. Ер нь үе мөчний хагалгаа, эмчилгээгээрээ улсдаа нэгдүгээрт ордог гэж хэлж болно. Одоогоор дэлхийн долоон оронтой өвчтөн солилцох гэрээний дагуу хамтарч ажилладаг. Манай улсын хувьд, хамтран ажиллах гэрээ байгуулсан найм дахь улс нь болж байна.
“Велтон” эмнэлэг нь дотроо төрөлжсөн тасагтай. Мэс заслын 1,2,3,5 дугаар тасаг нь дотроо өвдөгний, мөрний, түнхний, гар, хөл, нуруу үе мөч гэх зэргээр төрөлжсөн байх жишээтэй. Мөн дотрын болон мэдээ алдуулах тасаг, рентген зураг, оношлогоо шинжилгээний тасагтай. Мэргэжлийн төвүүд нь бас дотроо олон нэгжтэй. Хиймэл үе мөчний төв, үе мөчний дурангийн төв, нугасны төв, нөхөн сэргээх спорт эмчилгээний төв, нэгдсэн шинжилгээний төв, физик эмчилгээний төв, хоол боловсруулах эрхтний дурангийн төв гэх мэтчилэн төрөлжсөн. Тоног төхөөрөмжийн хувьд хамгийн сүүлийн үеийн дэлхийн стандартад нийцсэн багаж хэрэгсэлтэй. Тиймээс хиймэл түнх, ясны суулт, хөлөнд яс ургах, мөрний эргэлдэх жолоо, үе мөчний эргэлдэгч булчингийн үрэвсэл, дунд чөмөгний толгойн эд эсийн үхжилт, үе мөчний мөгөөрс гэмтэх, мөгөөрсөн хавтангийн үрэвсэл зэрэг олон төрлийн хагалгааг мэргэжлийн өндөр төвшинд хийдэг.
-“Велтон” эмнэлэг нь ГССҮТ-тэй хамтарч ажиллах гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
- Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллах санамж бичигт өнгөрсөн сарын 15-нд гарын үсэг зурсан. Санамж бичгийн дагуу бид эхний ээлжинд хамтын судалгаа шинжилгээг хийх, эмч эмнэлгийн ажилтан болон өвчтөн солилцох, мэдээлэл, баримт бичиг, тоног төхөөрөмжийн солилцоо хийж, хамтарч ажиллахаар болсон. Мөн өвчтөн болон эмч солилцооны үед нэмэлт гэрээ байгуулж тухайн үеийн зардлыг хэн нь даах вэ гэдгийг шийдэх юм. Ер нь цаашид “Велтон” эмнэлгийн эмч нар манай эмч нартай хамтарсан хиймэл үе мөч солих хагалгаа хийх эхлэл нь тавигдсан гэж ойлгож болно. Энэ ажлын эхлэл болгож, ирэх аравдугаар сард ГССҮТ-ийн гурван эмч “Велтон” эмнэлэгт очиж олон улсын эмч нарын сургалт, семинарт суухаар болсон.
-Солонгост энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон эмнэлэг байдаг уу. “Велтон” эмнэлгийг үе мөчний хагалгаа тэр дундаа дурангийн хагалгаанд түлхүү мэргэшсэн гэж дуулсан. Дурангийн хагалгаа нь хамгийн бага зүсэлттэй, эдгэрэлт хурдан гээд олон давуу талтай байх. Энэ тухай?
-“Велтон” эмнэлэг нь үе мөчний дурангийн хагалгаагаар Солонгостоо тэргүүлдэг. Дурангийн хагалгаа гэдэг нь мэс ажилбарыг хамгийн богино хугацаанд сорвигүйгээр хийдэг учраас зүсэлттэй мэс ажилбараасаа олон давуу талтай. Мэс заслын зүсэлтийн хэмжээ бага учир богино хугацаанд тэнхрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, мэс заслын дараах өвдөлтийг хамгийн бага болгосон. Оношлогооны хамт мэс заслыг шууд явуулах боломжтой. Мөн цус алдалт болон халдвар авах эрсдэл багатай. Хэвтэж эмчлүүлэх хугацаа болон зардал бага ордог. Мэс заслын дараах сорви жижиг учир санаа зовох зүйл гардаггүй гээд дурангийн хагалгааны ач холбогдол их.
-Сүүлийн үед монголчууд гадаадад эмчилгээ, оношлогоо хийлгэх нь ихэссэн. Гэвч хэл, соёлыг нь мэдэхгүй, албан ёсны зуучлалын байгууллага байхгүй, зориод очиход дугаар нь олддоггүй гэх мэт саад бэрхшээл багагүй тулгардаг. Танай байгуулага энэ бүх асуудлыг шийдэх үү. “Шижир трейвэл” компанид хандсан үйлчлүүлэгчийг ямар боломж хүлээж байгаа вэ?
-Монголд эмчлэх боломжгүй, эсвэл шинжилгээний онош нь тодорхой бус гардаг өвчлөл элбэг тохиолддог. Одоо ч гэсэн ийм асуудалтай тулгарсан хүн цөөнгүй байна. Хиймэл үе мөчний дурангийн халгааны хувьд, манайх дөнгөж туршилтын үедээ явж байна. Монголд энэ төрлийн хагалгааг 6-8 сая төгрөгөөр хийдэг. Гэсэн ч гадаадад очиж эмчлүүлэх хүсэл, сонирхолтой хүн олон байна. Гэтэл эдгээр хүмүүс хаана очиж, ямар эмнэлэгт хандах, тухайн эмнэлэгтэйгээ хэрхэн холбогдох вэ гэдгээ сайн мэддэггүй. Мэдсэн ч, зардал мөнгө, зуучлалын байгууллага, визний асуудал, эмнэлгийн үйлчилгээнд мэргэшсэн орчуулагч, хэлмэрч гээд асуудал багагүй тулгардаг. Өвчтэй хүнд, тэр дундаа үе мөчний өвчтэй хүмүүс өөрөө бичиг баримтаа бүрдүүлээд, энэ бүхнийг хөөцөлдөөд явна гэдэг үнэхээр хүндрэлтэй байдаг. Тиймээс манай байгууллага эдгээр хүмүүст виз, хэл, тосч авах хүн, унаа тэрэг, хагалгааны хуваарь, хагалгааны дараах 14 хоногийн нөхөн сэргээх эмчилгээ, буцах зэрэг бүх маршрутыг нь зохион байгуулж өгнө. Очоод тав тухтай, эмнэлгийн орчинд сэтгэл санаа амар эмчлүүлэх бүх нөхцлийг бүрдүүлсэн. Орчуулагчтай байх учир ямар нэгэн хүндрэл гарахгүй. Хэрэв хоол унд нь таарахгүй бол тухайн хүнд зориулж, өөрийх нь орны хоолыг хийж өгөх жишээтэй. Мөн тухайн өвчтөнийхөө шинжилгээг явуулж, оношийг нь тодорхойлж ямар эмчилгээ, хагалгаа хийх хэдэн төгрөг болох зэрэг бүгдийг нь хэлж өгөх болно.
-Манайд хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээг муу хийдэг гэж зарим хүн шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр үе мөчний хагалгааны дараах ямар нөхөн сэргээх эмчилгээг энэ эмнэлэг хэдий хугацаанд хийдэг вэ. “Велтон” эмнэлэгт хэвтээд, үйлчлүүлээд, үр дүнг нь мэдрээд ирсэн үйлчлүүлэгч байна уу?
-Өнгөрсөн тавдугаар сард Пунцагийн Хандсүрэн гэж 76 настай эмээ хоёр өвдөгнийхөө үеийг солиулж, хиймэл үе суулгуулсан. Энэ хүн 14 хоногийн дараа ямар ч таяггүйгээр явж эхэлсэн. Энэ хугацаандаа нөхөн сэргээх эмчилгээг зааврын дагуу маш сайн хийсэн. “Велтон” эмнэлэг энэ төрлийн хагалгаа хийлгэсэн хүнд богино хугацаанд сэргээн засах болон физик эмчилгээг хийдэг. Үе мөчний хагалгааны дараа наалданга үүсэх эрсдэл ихэсдэг. Үүнээс хамгаалж физик эмчилгээний болон нөхөн сэргээх дасгал хөдөлгөөнийг хийлгэдэг. Мөн бэртэл гэмтэл үүссэн үед хийх спорт физик эмчилгээний хөдөлгөөнийг бас хийдэг. Ер нь 14 хоногийн дараа чөлөөтэй босч явах чадвартай болдог.
-Гадны эмнэлэгт хагалгаанд орох гэж байгаа иргэдийн хувьд бас тухайн эмнэлгийн урт дараалалыг хэдэн сараар хүлээх хэрэг гардаг. “Хагас жил, гурван сар хүлээж байна” гэсэн хүмүүс таардаг. Танай байгууллагаар дамжаад “Велтон” эмнэлэгт очоод үзүүлбэл ийм асуудал үүсэхгүй гэж ойлгож болох уу?
-Тухайн өвчтөний зураг, шинжилгээг явуулснаас хойш хоёр хоногийн дараа хариу нь ирдэг. Ингээд яаралтай хагалгаанд орох шаардлагатай бол хариу ирсний дараа визээ гаргуулаад дараалал харгалзахгүй шууд явах боломжтой. Ерөнхийдөө яаралтай хагалгаанд орох хүмүүсийг ажлын тав хоногийн дотор багтаан явуулна.
-Гадаадын зарим эмнэлэг өвчтөнийхөө тухайн шинжилгээг албан ёсоор өөрсдөө хийнэ гэдэг. Танай эмнэлэгт үзүүлэхийг хүсвэл шинжилгээгээ хаана өгөх ёстой вэ?
-Долдугаар сард эмч нар ирэхдээ Монголд авсан зургийг уншиж оношийг нь тодорхойлж байсан. Тэгэхээр манайд сүүлийн үеийн тоног төхөөрөмж нэлээд орж ирсэн учраас нэг их гологдохгүй байх. Гэхдээ энд шинжилгээ өгсөн ч тэнд дахин шинжилгээ өгнө. Энэ шинжилгээ нь мэс заслынхаа зардалд орчихсон байдаг учраас үүнд санаа зовох хэрэггүй. Ер нь энэ төрлийн хагалгааг хийлгэхэд давхар хам шинжийн өвчин байгаа эсэхийг нь үзнэ. Сахар, зүрх судас, элэгний өвчлөлтэй эсэхийг нь давхар үздэг учраас энд шинжилгээ өгөөд явах ёстой.
-“Шижир трейвэл” компанийн хувьд байгуулагдаад удаагүй. Тиймээс эхний ээлжинд хандаж байгаа иргэдэд ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал бий юу. “Велтон” эмнэлгийн зүгээс манай иргэдэд ямар нөхцлийг санал болгож байгаа вэ?
-Хамгийн анхны өвчтөн маань саяхан явсан. Тэр эмэгтэйн хувьд хагалгааныхаа төлбөрөөс нэг сая воныг хөнгөлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүнийх нь дагуу “Велтон” эмнэлгийн зүгээс хөнгөлж хагалгаандаа орсон. Удахгүй ирэх байх. Одоогоор манайд нэг гэр бүлийн хоёр хүн хандаад байгаа. Ээж нь 71 настай, охин нь 44 настай. Ээжийнх нь түнхнийх яс хугараад 2-3 жил болж байгаа. Харин охин нь хоолойны ангины гаралтай үе мөчний өвчтэй найман жил хэвтэрт байгаа. Гэртээ хоёулханаа байдаг учраас ээж нь охиноо асрахын тулд явж болохгүй ч гэсэн таяг тулаад явдаг байх жишээтэй. Ингээд энэ хоёр хүний хүсэлтийг “Велтон” эмнэлгийн захирал Сун Сан Ху-д танилцуулсан. Эхний удаа ээжийг нь үнэ төлбөргүй эмчлэх санал гаргасан. Мөн охиныг нь эмчлэх өөр эмнэлэг олж өгөхөөр болсон. Энэ хоёр хүн маань энэ сарын 12-нд Солонгос явна. Охиных нь хувьд хоолойны ангины гаралтай үе мөчний өвчин учраас “Велтон” эмнэлэгт хагалгаа хийх боломжгүй ч өөр эмнэлэгтэй холбож өгөхөөр болсон юм.
-Энэ төрлийн хагалгааны дараа ямар гам барих шаардлагатай байдаг вэ. Хиймэл үеэндээ баталгаа өгдөг үү?
-Манайхан шиг эмчилгээний дараа гам барих, шавар эмчилгээ хийх гэсэн ойлголт байдаггүй. Хагалгааны дараа хориглох зүйл байдаггүй. Мэдээж хиймэл үе суулгасан учир өөрийнх болгож дастал бага зэрэг зовиуртай байх нь мэдээж. Гэхдээ тийм их шаналахаар зовиур илрэхгүй. Хиймэл үений хувьд 40-өөс дээш жилийн баталгаа өгдөг. Өөр бас нэг баталгаа нь тус эмнэлгийн аюулгүй ажиллагаа юм. “Велтон” эмнэлгийн хувьд АНУ-ын “Jonson and Jonson” болон “Strick” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Тухайн өвчтөний түнх, өвдөг зэрэг тухайн үенд нь тохируулж хэмжээгээ авч захиалдаг. Энэ чиглэлээр 10 жил ажиллаж байгаа учраас харьцангуй дадлага, туршлагатай, чадварлаг эмч нар хагалгааг хийдэг. Одоогоор хагалгааны дараах халдвар, осол гэж гараагүй.
-Танай компанитай холбоо барихыг хүсвэл иргэд хаанаа ямар хаягаар хандах вэ?
-“Велтон” эмнэлгийн талаар болон манай байгууллагын талаар мэдээлэл авахын хүсвэл 99995774, 91995774, 91005774 дугаарт холбогдож болно. Мөн shigirtravel@gmail.com цахим хаягаар бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.