Ц.БАЯР
Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар “Мөнхийн түншлэл” компанийн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчиж байгаа нь тогтоогдсон тул хүнсний сүлжээнээс татан авалт хийж, 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжлэн, худалдаалтыг зогсоож, тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторын шинжилгээнд хамруулжээ.
Эх сурвалж:www.zms.mn