С.УЯНГА

Монголд хуурамч өндөг зарагдаж байна гэх мэдээлэл Хятадын хэвлэлүүдээр гарчээ. Энэ талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Балжиннямаас тодрууллаа.

-Саяхан худалдаж авсан өндөгний дотор талын цагаан нь хөөсөнцөр шиг байсан тухай нэгэн иргэн цахим хуудсаараа мэдээлсэн. Энэ талаар танайд мэдээлэл ирсэн үү?

-Цахим хуудсаар мэдээлсэн хүн хуурамч гээд байгаа өндгөө НМХГ-т шалгуулахаар өгсөн. Гомдлын дагуу тухайн хүнд байсан өндөг болон худалдаж авсан газрынх нь өндөгнөөс дээж аваад шинжилгээнд хамруулахаар өгсөн байгаа. Хариу нь удахгүй гарна.

-Хилээр хуурамч өндөг орж ирэх эрсдэл бий юу?

-Эрсдэлтэй бүтээгдэ-хүүний тоонд ордог учраас тухайн улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн компаниас өндгийг импортолдог. Түүнчлэн хилээр орж ирэх үед нь мэргэжлийн хяналтын байгууллагаас бичиг баримт болон шаардлагатай гэж үзвэл лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Одоогоор албан ёсоор өндөг оруулж ирдэг компаниудын хувьд хуурамч өндөгний асуудал гараагүй. Харин иргэдийн хувийн хэрэгцээндээ, шинжилгээний бичиггүй цөөн тоогоор оруулж ирсний дунд ийм өндөг  байхыг үгүйсгэхгүй.

[embed]https://www.youtube.com/watch?v=jXIokJLu_zE[/embed]

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин