Ц.БАЯР

“Өргөө” амаржих газарт энэ сард  нийт 1079 эх төрж 1084 нярай мэндэлснээс 556 охин 528 хүү төржээ. Төрөлтийн  40 хувь нь кесар хагалгаагаар төржээ. Энэ  оны эхний арван сарын байдлаар нийт 13492 эх амаржиж 13568 нярай мэндэлснээс 6641 охин, 6927 хүү төрсөн. Үүний  134 нь ихэр төрөлт байв. Нийслэлийн “Өргөө” амаржих газарт Эмгэг нярайн тасаг өнгөрсөн найман сард үйл ажиллагаагаа эхэлж харъяаллын дагуу нярайг хүлээн авч эхэлжээ.  Энэ  хооронд нийт 1368 эх нярай үйлчлүүлж, хэвтэн эмчлүүлсэн аж.

Эх сурвалж:www.zms.mn