Б.ЗАЯА

Нийслэлийн I амар­жих газарт эх, нярай хоёулаа эндсэн харам­сал­тай хэрэг гарчээ. Уг хэрэг өнгөрсөн бямба гаригт болсон бөгөөд 27 нас­тай бүсгүй хүүхдээ тө­рүү­лээд нас барсан бай­на. Хүүхэд нь нэг хоногийн дараа амьсгал хураажээ. Талийгаачийн ар гэрийнхэн уг явдлыг Нийс­­лэлийн I амаржих газ­рын эмч нарын буруу­тай үйлдлээс болсон хэ­­мээн үзэж байна. Тө­рөхийн өвдөлт өгсөн бүс­гүйд эмнэлгийн тус­ламж үзүүлэхгүй цаг алд­санаас ийм хэрэг гарсан гэсэн мэдээллийг өгч байна. Энэ талаар тус амаржих газраас тод­руулахадОдоо­гоор мэдээ­лэл өгөх боломж­гүй. Шүүх шин­жилгээний дүгнэлт гарс­ны дараа мэдээлэл өгнөгэв.

 

Эх, нярай юунаас болж эндсэн талаар талийгаач бүсгүйн аав Л.Лагсаннамдагтай холбогдож, дараах мэдээллийг тодрууллаа.

-Хэрэг явдлыг сөхөж байгаад уучлаарай. Чухам юу болсон талаар ярьж болох уу?

-Манай охин 27 настай, анхны төрөлт байсан. Сургууль соёлоор явсаар өнгөрсөн намар айл болж, жирэмсэн болсон.

Хянаж байсан эмч нь өнгөрсөн лхагва гаригт  хэвтэх бичиг хийж өгсөн. Харьяаллаараа Нэгдүгээр төрөх дээр очиход ор байхгүй гээд явуулсан. Маргааш нь очиж, хүлээж байгаад хэвтсэн. Нэг хоноод охин мааньДоошоо юм гараад байнагээд эмчдээ хэлсэн байгаа юм. Гэтэл эмч ньЗүгээр, ажиглаад байж байгэж. Орой 22:00 цаг өнгөрөхөд өвдөлт өгч эхэлсэн. Хэдхэн минутын зайтай өвдөж байгааг нөхөртөө мэссэжээр хэлсэн. Шөнийн 00:00 цагийн үед бас л эмч дээрээ ороходБолоогүй ээ. Унтаж амаргэсэн байна лээ. Өвдөж байгаа хүн юун унтах манатай. Тэгсээр өглөө болоход өвдөлт нь улам ихэссэн гэсэн. Эмч дээрээ яваад очтол хагалгаанд орчихсон байж. Гэтэл охин маань халуурч, гар хөл нь бадайраад таталт өгч эхэлсэн. Бид ч яваад очсон. Эмч нар ньОр сулраагүй байнагээд хавьтуулаагүй.

-Нэлээд хугацаа алджээ?

-Тэгж тэгж төрөх тасаг руу оруулсан. Удаагүй эмч нь гарч ирээд ар гэрээс нь хүн асуугаад хуудас гаргаж ирээд гарын үсэг зурахыг хүссэн. “Охин чинь хүнд байна. Хагалгаанд оруулах хэрэгтэйгэсэн. Хагалгаа хийгээд хүүхэд нь бүтэлттэй байсан гээд эмч нар нөхрийг нь эм тарианд явуулсан. Өвдөлт өгөөд бараг 36 цаг  болоод дотроо ногоороод өмхийрчихсөн байсан юм билээ. Охин маань бямба гаригийн өглөө, хүүхэд нь төрснийхөө маргааш нь 11:00 цагт өнгөрсөн. Үнэхээр харамсаж байна.

-Охинтойгоо уулзаж чадаагүй хэрэг үү?

-Дуудуулсаар байгаад эмчтэй нь уулзсан. ГэтэлХүүхэд чинь цус шүүрээд байна, сав нь агшиж өгөхгүй байна. Агшихгүй болохоор оёдол тавина гэсэн. Бид орж сахих гэтэл хэрэггүй, таван давхарт гаргалаа, хоёр цагийн дараа наркоз нь гарна гэсэн. Тэгээд биднийг дотогш оруулаагүй. Уг нь Эх нялхаст өвдөж байгаа эмэгтэйчүүдийг цонхоор харж болдог. Гэтэл энд юу ч харагдахгүй, хаана аваачиж юу хийсэн нь мэдэгдэхгүй байсаар хүүхдийг минь алчихлаа.

-Эмч нар эх, нярай эндсэн шалтгааныг юу гэж тайлбарласан бэ?

-Ураг дотроо ногоорчихсон, түүнээс болоод үхсэн гэсэн утгатай зүйл ярьсан. Уг нь анх эмнэлэгт ирэхэд ургийн шинжилгээ өгөхөд зүгээр гэсэн хүүхэд яахаараа дотроо ногоорчихдог юм. Нэг минутын зайтай өвдөж байхад арга хэмжээ авсан бол бид хоёрын хоёр хүнээ алдахгүй байлаа. Өвдөлт өгөөд байдаг ус нь гарахгүй байсаар хүүхдийг нь бүтээгээд алчихсан гэж ойлгож байгаа. Эмч нар хүүхдийг нь хоёр уушгиндаа хатгаатай, амьсгалахгүй байсан гээд байгаа юм. Тэр нь ч үнэн юм уу худал ч юм уу бүү мэд. Өвчтэй, зовиуртай байсан бол яаж 10 сар хүүхэд тээх вэ дээ. Иймэрхүү юм болж өнгөрөөд ах нь гомдлоо бараад явж байна. Одоо төрөхийнхөн задлан хийж байгаа гэсэн.

-Төрөх эмнэлэгт задлан хийх эрх байхгүй шүү дээ. Задланг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хийхгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм явдал болоход бид яах вэ гэтэл эмнэлгийнхэнТа бүхэн санаа зоволтгүй. Цагдаа сэргийлэх болох хэрэггүй. Манайх тусгай авчраад задлан шинжилгээнд оруулж нас барсан шалт­гаа­ныг тодруулна гэсэн. Хариу нь 45 хоногийн дараа гарах юм байх.

-Та бүхэн нас барсан шалтгааныг юу гэж бодож байна?

-Нэгдүгээрт, цаг хугацаа алдсан. Хоёрдугаарт, төлбөр хахуулийг нь авчихсан хүмүүсээ урдуур нь оруулсан болов уу гэж хардаж байна. Тийм болоод хүнийг амьдаар нь өмхийрүүлж аллаа. Цаашид хэлээ хүрэх газар заргалдаж, хөлөө хүрэх газар явна.

-Талийгаач танай хэддэх хүүхэд вэ, ямар ажил хийдэг байв?

-Нэгэн компанид дизайнер хийдэг байсан. Охин маань айлын  хоёрдахь хүүхэд. Нөхөрт нь, бидэнд үнэхээр хэцүү байна. Ямартаа ч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин