Б.МӨНХБАЯР

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан.  Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг дараахан нь саатуулсан. Тэгвэл сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг эзгүйд ЭМС-ийн сайдын суудлын төлөөх  “дайн” эхэлсэн бололтой. Энэ асуудлаар өнөөдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос олон нийтэд хандсан юм. Тус холбооны тэргүүн Т.Хасбаатар энэ үеэр “ЭМС-ын сайдын суудлыг АН-ын гишүүд авах ёстой. Өнгөрсөн гурван жилд тус салбарын ажил уналтад орсон. Бид улс орны хамгийн чухал энэ салбарыг эргүүлэн авахыг хүсч байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn