Ц.ХАНДЖАМЦ

Жилийн бүрийн арваннэгдүгээр сарын 12-ныг дэлхий нийтээр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.  Энэ өдрийг манай улс тавдах жилдээ НҮБ-ийн Хүүхдийн сан, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, спортын яам  хамтран өнөөдөр тэмдэглэж байна. Өдөрлөгөөр уушигны хатгалгаа болон хүүхдийн бусад өвчлөлийг  бууруулахад чиглэсэн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж  хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хэрхэн хангах, эрүүл мэндийн байгууллага, олон нийтийг оролцоог нэгтгэх зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Жавхлантөгс “Бид “Шаргуу урагшилж- Хатгалгаатай тэмцье” гэсэн уриатайгаар уушигны хатгалгаатай тэмцэх өдрийг тэмдэглэж,  НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр олон ажил зохион байгуулж байна. Хатгалгаа өвчин манай улсад 1990-ээд оноос хойш  хамгийн их өвчлөлтэй байсан бол энэ жил харьцангуй багассан. Уушигны хатгалгаа өвчинтэй тэмцэх ажлыг  бид Мянганы хөгжлийн зорилтод тусгаж 2025 он гэхэд уушигны хатгалгаа, хүүхдийн эндэгдлийг тэглэх  зорилт тавьж байна” гэв.   

Эх сурвалж: www.polit.mn