Ц.БАЯР

Улсын хэмжээнд 240 мянган тэтгэврийн настан байдаг. Тэдгээрийн 140 мянга нь 70 орчим настай, 14 мянга нь 80 орчим насныхан байдаг бол 100 нас хүрсэн 136 ахмад байна. Улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж ирсэн эдгээр азай буурлуудад төрөөс үзүүлэх халамжийн бодлого дутмаг авсан тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй гэж өнөөдөр Чингисийн талбайд болсон өдөрлөгт ирсэн настангууд учирлаж байна. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нийт ахмадуудын 23 хувь нь эмзэг бүлгийн, 7 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн иргэн байгаа аж. Эдгээр хүмүүст нэн тэргүүнд асрамжийн газрын үйлчилгээг хүргэж, эрүүл мэндийн даатгалаар олгогддог эмийн нэр төрлийг олшруулах шаардлагатай байна гэж Ахмадын холбооныхон онцолж байна. НЗДТГ, Эрүүл мэндийн яам, Ахмадын байгууллага, 9 дүүргийн халамж үйлчилгээний хэлтсүүд хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөг 10-17 цаг хүртэл Чингисийн талбайд үргэлжлэх юм. Одоогийн байдлаар Чингисийн талбайд ахмад настан эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдан, аэробэк, хийн дасгал хийж, өдөрлөгтөө идэвхтэй оролцож байна.

Эх сурвалж:www.zms.mn