Наснаасаа залуу харагдахыг хүн бүхэн хүсдэг.Таны биеологийн нас 37- той гэж бодоход таван насаар ахимаг 42 той гэвэл та лав дуртай байхгүй л болов уу? Хүн анх эхийн умайд буюу эхэст бүрэлддэг. Хүний эхэст уураг, амин дэм эрдэс бодис эд эсийг нөхөн сэргээгч агуулагддаг. Үүний ачаар таны бяцхан булбарай үрс өсөж, төлжиж хүн болон бүрэлдэж хорвоод мэндэлдэг.Тэгэхээр эмэгтэй хүний эхэс гэдэг ямар ид шидтэй, ариун нандин үгээр хэлэхийн аргагүй мөнхийн ус гэлтэй. Яагаад мөнхийн ус гэж зүйрлэсэн бэ гэхээр хүний эд эсийг мөнхийн залуу байлгах увьдастай учраас л тэр. Мөнхийн ус ер байдаг болов уу гэж дуунд хүртэл гардаг. Тэгвэл эхийн умайд үр тогтох бүрт эхэс бүрэлдэж хүүхэд төрөх бүрт гуужиж байдаг энэхүү эхэсээс хүнийг мөнхийн залуу байлгах эмчилгээний тариа, гоо сайханы бүтээгдэхүүнийг Японы эрдэмтэд аль хэдийн гаргаж авчээ. Өнөөг хүртэл дэлхийн олон орны хэрэглэгчийн таашаал хүртсээр байгаа “Laennec” тариаг анх 1954 онд Япон улсын “Japan Bio Product” компанид үйлдвэрлэжээ. Хүний эхэсийн бүтээгдэхүүн “Laennec” тариа сүүлийн үед эмчилгэээний өндөр үр дүнтэй, ач холбогдолтой болох нь батлагдаж байна. Манай улсад 2014 онд анх удаа импортоор орж ирсэн эрүүл мэнд, гоо сайхны зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм.
Монгол хүний биед хэрхэн нөлөөлж, ямар ач холбогдолтой болох нь хэрэглэсэн хэрэгчдийн үр дүнгээс харагдаж байна. “ Laennec “ тариа нь Монгол улсад орж ирснээс хойш жил гаруйн хугацаанд өөрийн гэсэн олон хэрэглэгчтэй болоод байна. Химийн хольцгүй, цэвэр байгалийн гаралтай, хүний биед сөрөг нөлөөгүй уг бүтээгдэхүүн бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрэглэж болдогоороо давуу талтай. Эрүүл мэнд, гоо сайхны хосолсон үйлчилгээтэй бэлдмэл юм. Тухайлбал, элэгний хатуурал, харшлийн эсрэг, архаг ядаргаа, цэвэршилт гэх мэт олон төрлийн өвчнүүдийн үед хэрэглэхэд үр дүнтэйгээс гадна гоо сайхны хувьд залуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.Тиймээс дээрх олон төрлийн өвчнүүдийн үед хэрэглэхэд тохиромжтой , эмчилгээний чухал ач холбогдолтой болох нь судалгаагаар батлагдсан бүтээгдэхүүн юм. “Хүний эхэсийн бэлдмэл Laennec бүтээгдэхүүний” Монгол дахь албан ёсны итгэмжит төлөөлөгчөөр ”Ди Жи Би” компани ажиллаж байна. Саяхан тус компани Япон улсаас өндөр зэрэглэлийн эмч мэргэжилтнүүдийг урьж олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургалт зохион байгууулсан билээ.
Эх сурвалж:www.zms.mn