Н.МӨНХЖИН

 

Руман бол Бангладешт өдөрт зургаагаас илүү цагаар ажилладаг таван сая хүүхдийн нэг. Тэрээр гутал ч үгүй, бээлий ч үгүй, дуулга ч үгүй, хамгаалалтын нүдний шил ч үгүйгээр ажилладаг. Бангладешийн нийслэл Дакка хотод 600 орчмоор тоологддог үйлдвэрийн хамгийн хямд ажиллах хүч нь 5-12 насны хүүхдүүд юм. Эдүгээ 12 настай жаалхүү сардаа 12 долларын цалин авдаг. Испанийн “La Vanguardia” сонин бангладеш жаалтай уулзаж ярилцжээ.

-Чиний жирийн өдөр яаж өнгөрдөг вэ?

-Ээж минь ах бид хоёрыг өглөөний зургаан цагт сэрээж, бид усанд орчихоод ажил руугаа явдаг. Орой болтол үйлдвэр дээр ажиллаад гэртээ харьж оройн хоолоо иддэг.

-Ямар ажил хийдэг юм?

-Би жижиг сав суулга хийх үүрэгтэй. Том ажилчид бид нарт нимгэн хялтас авчирч бид нар нүддэг. Газар сууж бай­гаад алхаар нүдэж нүдэж дарга нарын шаардсан хэвэнд нь оруулдаг.

-Чи хэзээнээс ажил­лаж эхэлсэн бэ?

-Дөрвөн настай байх­даа хөдөлмөрийн зах зээл дээр гарч, тав хүрээд үйлд­вэрт ажиллах болсон. Энэ үйлдвэрт таван жил ажиллаж байна.

-Цалин чинь нэмэгдсэн үү?

-Нэмэгдсэн, өмнө нь дөрвөн долларт ч хүр­дэггүй байлаа. Одоо сар­даа 12 долларын цалинтай.

-Ажлын хувцас тавьж өгдөггүй юм уу?

-Үгүй, хэзээ ч өгч бай­гаагүй. Гэрийнхээ хув­цастай үйлдвэр дээр ирээд гутлаа тайлаад л ажилдаа ордог.

-Яагаад?

-Энд их тоостой бо­ло­хоор гутлаа цэвэрхэн байл­гах гэж л тэр. Дараа нь сургуульдаа өмсөнө.

-Хэдийд нь сургууль­даа явдаг юм бэ?

-Үйлдвэрийн хажууд саяхан баригдсан сур­гуульд явдаг. Intervida байгууллагын ажилтан ээжийг ятгасаар байгаад на­майг энэ сургуульд явуу­лах болсон. Тэр эмэг­тэй үйлдвэрийн эзэн­тэй ярьж, надад үдээс хойш хичээлд явах цаг хагасын чөлөө авч өгсөн юм.

-Тоглох зав гардаг юм уу?

-Нар жаргаж, үйлдвэр дотор харанхуй болохоор гарч тоглодог. Энэ үед бүгд гарч гудамжинд маатаг тоглодог юм.

-Маатаг тоглох дуртай юу?

-Тийм ээ, их дуртай. Гэхдээ бас сургуульд явж, тэнд хоол идэж, дуу сурах дуртай.

-Том болоод юу хийвэл гоё вэ?

-Ажиллаж байгаа үйлд­вэрийнхээ эзэн бол­вол гоё. Манай үйлд­вэрийн эзэн над шиг ба­гаасаа л ажил хийж бай­сан. Би түүний жишээг дагахыг хүсдэг. Тэр 12 нас­тай байхдаа үйлд­вэ­рийн осолд орж нэг хуруу­гаа тайруулсан гэсэн.

-Чи үйлдвэрийн осолд орж байв уу?

-Үгүй, бараг үгүй. Нэг удаа хажуугийн үйлдвэрт гал гарч бид хурдан гадаа гарах хэрэгтэй болж бай­сан. Би их жаахан байсан болохоор бусад хүмүүст түлхүүлж унаж байсан ч гадаа гарч аврагдаж чадсан.

-Үйлдвэр дээр чинь осол гардаг уу?

-Нэг удаа найз минь хөлөө гэмтээсэн. Тэр ца­гаас хойш би ч бас их болгоомжлох болсон.

-Танай үйлдвэрт хэдэн хүүхэд ажилладаг вэ?

-300 орчим хүүхэд ажил­ладаг.

-Ажлаас чинь хоол өгдөг үү?

-Үгүй, үгүй. Гэрээсээ жаал жуул юм авчирдаг. Ажил дээр “00” ч, ус ч байхгүй.

-Тэгээд яаж бие зас­даг юм бэ?

-Гудамжинд гараад л. Гадаа зөндөө газар бий, ха ха.

-Цалингаараа юу хий­дэг вэ?

-Ээждээ өгдөг. Ээж миний цалингаар хоол хүнс, хувцас хунар авдаг.

-Бүтэн сайнд ажилгүй байдаг юм байна. Юу хийдэг вэ?

-Унтдаг. Их унтана даа. Би үргэлж их ядарсан байдаг.