Д.БОЛД

Монголын Иргэний агаарын тээвэр компа­нийн зорчигч бүрийн тийзний үнээс “Дайны эрсдлийн даатгал” нэрийдлээр таван ам.доллар суутган, орлогыг нь Япон улс дахь “Вэствэлф” хэ­мээх даат­галын компа­нийн данс руу шилжүүл­сэн гэх хэрэг ба­гагүй шуугиан дэгдээгээд бай­на. Даат­галын мөнгө байр­шуулж байсан “Вэст­вэлф” гэх бай­гуул­лагыг хайгаад олоогүй тул шал­гаж эхлэхээр шийдсэн гэх.

Дайны эрсдэлийн даат­гал гэдэг нь дайн болон бусад террорист үйл ажил­лагаа, үй олноор нь хоморголон устгах зэвс­гээс үүссэн хор хо­хирлыг дарж бараг­дуу­лахад хэ­рэглэх даатгалын ху­римтлал юм.


Ерөнхийдөө далайн ачаа тээвэр болон ни­сэхийн салбарт хэ­рэглэдэг даатгал.

2001 оны 9 сарын 11-ны терорист үйл ажил­лагаанаас өмнө дайны эрсдэлийн даатгал нь хам­гийн ойлгомжгүй, үнэ­цэнэ муутай даат­галын нэг хэлбэр байсан юм. Хууль дүрэмд заавал гэж журамлаагүй л бол даатгалын компаниуд бо­лон даатгалын ан­дерврай­терууд уг даат­галыг санал болгохоос аль болох татгалздаг байсан байна. Харин 2001 онд болсон уг террорист үйл ажил­лагаанаас хойш бүхий л авиакомпаниудад заавал уг даатгалд хам­рагдсан байх шаард­лагатай гэсэн зүйлчлэл нэмэгдсэн юм.

Одоогоор дэлхий нийтэд энэ хэлбэрийн даатгал хийдэг олон улсын цөөн даатгалын компа­ни байдаг бөгөөд даат­галыг андерврайтарууд бүр цөөн байдаг байна.Энэ тухай интернэтээс хайвал 50 сая илэрц гарна. Харин манай улсад яг хэдэн оноос хэрэгжсэн, тэр хөрөнгө хаана очиж төвлөрдөг, түүнийг буцааж өгдөг эсэх талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Таван улс дамжуулан мөнгө угаасан, 6,9 сая ам.долларын хохиролтой гэх энэхүү хэрэгт агаарын тээврийн компаниудын удирдлагууд, тэдгээрийн гэр бүл, туслах зэрэг есөн хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж эхэлсэн. Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Энэ хэрэг хэдхэн хүнтэй холбоотой бус төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, хувийн болон бизнесийн компаниуд, банкны удирдлагууд, хуу­лийн­хан гээд олон удаа­гийн үйлдлээр, олон хэл­бэрээр хууль бус үйлдэл хийсэн байж бол­зошгүй гэж үзэж байгаа тул шал­гах хүн цөөнгүй байгаа” гэсэн нь ортой бололтой.

Гэтэл яг энэ сэ­жигт­нүүд гэгдэх хү­мүүсийг хорьсоны дараа МИАТ-ыг хувьчлах тухай яриа төр, засгийн төвшинд яриг­даад эхэлсэн нь ан­хаарал татаж эхэллээ. Бодь групп Женко бас АПУ яг энэ хувьчлалыг сонирхож байсан. Одоо хоригдоод байгаа Ч.Хорол­­сүрэн ч уг нь тэдний цэрэг байсан ч юм шиг хувьцаа хамтран эзэмш­­дэг ч юм шиг мэдээ­лэл түгээд байгаа. Сон­гууль болохоор хо­ригддог сүүлд нь гараад ирдэг моод гараад удаагүй байтал бас хувьч­лалын үеэр өрсөлдөгчөө хорьдог шинэ арга ч гарч ирж байна уу гэсэн хардлага үүсээд байна. Гаднын олон оронд ийм юм болсон байдаг. Хэрвээ үнэхээр тийм олон сая долларыг хуурамч компани байгуулаад идэж байсан нь тогтоогдвол олон хүн холбоотой болж таарна. МИАТ-ийн  51 хувиас дээш хувийг төр мэдэлдээ байлгаж үлдсэн хувийг хувьчлах тухай хүчтэй ярьж эхэллээ. Тэр бие муутай гэгдээд байгаа хүнийг замаасаа зай­луулахын төлөө төр, Хууль зүйн яам, прокурор оролц­дог болсон бол манай орон баларахын цаагуур балрах замдаа орсон мафийн сүл­жээтэй орон болж эхэлснийг харуулна. Анод хэмээх хувийн банк хэр­хэн дампуурч эзэд нь шоронд явж төр түүнийг нь авч үлдсэн түүх шарлаагүй байна.