Реппер Rokit Bay-ын шинэ цомог хэвлэлтэд яваад иржээ. "Эдвэрхий хүмүүс " цомогт багтсан Сахилга сул, Түргэн уур зэрэг дуу нь сонсогчдын хүртээл болсон билээ. Түүний шинэ цомог 2012 онд багтаж гарах байсан ч амжаагүй бөгөөд хүлээлт үүсгэсэн цомог нь энэ сарын буюу 2 сарын 6 өдөр ILoft-д нээлтээ хийх юм байна.

Цомгийн нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр:
- Эхний 50 худалдан авагчид Rokit Bay-н гарын үсэгтэй CD, плакат, Хамт зураг авхуулах боломж,
- дараагийн 50 худалдан авагч Rokit Bay-н гарын үсэгтэй плакат 
- BE.., брендийн нэрэмжит хөгжөөнт тэмцээн уралдаанууд, 
- Rokit Bay- тэй чөлөөтэй ярилцах асуулт хариултын цаг 
- Rokit Bay Official fanclub-г албан ёсоор байгуулах үйл ажиллагаа
- Эвдэрхий хүмүүс цомгийг хөнгөлөлтэй үнээр авах 

ТАХ 10'000 төгрөг / Пуужин Баяраа цомгийн альбомыг авч ирвэл 20% хөнгөлнө./
"Эвдэрхий хүмүүс" Цомгийн үнэ: 8900 төгрөг / нээлтийн баяраар 7000 төгрөг :) /

Хамтран зохион байгуулагч: Залуусын оролцоог дэмжигч BE.., бренд :)
Холбогдох утас: 88016630