Завхан аймгийн цагдаагийн газрын сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт “Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Ургамал, Сонгино зэрэг 9 сумд 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн байдлаар хүрэн баавгай суурьшлын бүс рүү нэвтэрсэн 46 тохиолдол бүртгэгдэж, 21 айл өрхөд хохирол учраад байна. 
Тус Цагдаагийн газраас хүрэн баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр эрсдэл өндөртэй бүс нутгийн иргэд болон байгаль орчны байцаагчтай хамтран, хяналтаар ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн:

Ой мод болон хөдөө явахдаа анхаарал болгоомжтой байх

Баавгайд ойртож зураг авч бичлэг хийх гэж оролдохгүй

Баавгайтай таарсан тохиолдолд тайван байж, аажмаар холдож аюулгүй газар очих

Хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх

Баавгайг хооллох, үргээж хөөхийг оролдохгүй байх.

Малаа хол бэлчээхгүй байх

Баавгайн талаарх мэдээлэл, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй, ойртохгүйгээр яаралтай мэдээлэл өгнө үү” гэсэн байна.

Баавгайтай холбоотой мэдээллийг  7046102 утсаар хүлээн авч байна. 


Эх сурвалж:  Завхан аймгийн цагдаагийн газар