Ч.БЯМБА
Оргил ачааллын үед нийслэлийн усны хэрэглээ 200 мянган м.куб хүрдэг байна. Үүнийг дагаад бохир усны бохирдлын хэмжээ нэмэгдэж, цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид ачаалал үүсэх болжээ.
УСУГ-ын мэдээлснээр иргэд ахуйн хэрэглээнээс үүссэн хоолны үлдэгдэл, хатуу хог хаягдал, химийн бодистой угаалгын нунтаг зэрэг зүйлсийг усны шугам хоолой руу хийх тохиолдол цөөнгүй байдаг байна. Тухайлбал, хоолны үлдэгдэл нь органик бохирдлыг нэмэгдүүлж, ялзрал үүсгэхээс гадна хатуу хог хаягдал нь шугам хоолой бөглөрөх, тоног төхөөрөмж эвдрэх, үйл ажиллагаа доголдох эрсдэлийг бий болгодог аж.
Иймд иргэд бохир усны шугамд зориулалтын бус хог хаягдал, хоолны үлдэгдэл болон бусад бодис хийхгүй байх шаардлагатайг УСУГ-аас анхааруулж байна.
Мөн усны хэрэглээнд ухаалаг дадлыг хэвшүүлэх шаардлагатай. Ус бага хэрэглэхээс илүүтэй хэрэглэж буй усаа үр ашигтай, алдагдалгүй зарцуулах нь чухал бөгөөд усны хэрэглээ багатай аяга таваг угаагч, угаалгын машин, суултуур зэрэг ахуйн тоног төхөөрөмж сонгох нь үүний нэг хэлбэр юм.
Түүнчлэн иргэдийн төлж буй усны төлбөр нь ус өөрөө үнэгүй эсвэл үнэтэй байгаагийн асуудал бус, иргэдэд үзүүлж буй усан хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өртөг болохыг УСУГ-аас онцолж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7932)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn