Богд Хааны Ордон Музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан Ордны Намар” музейн нээлттэй өдрүүд эхлэхэд бэлэн боллоо! ![]()
![]()
Эрхэм хүндэт үзэгч та бүхнийг нээлттэй өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж намрын шаргал өдрүүдэд түүх, соёлын нандин өвөөр аялж, ордноор зочлохыг урьж байна.
“ХААН ОРДНЫ НАМАР 2026”![]()
ХӨТӨЛБӨР![]()
Нээлтийн үйл ажиллагаа:
2026.10.09
11:40
Г.Мишээл (Эрт Урьдын Цагт театрын зохиолч, найруулагч, жүжигчин)
Б.Дуурсах (Эрт Урьдын Цагт театрын жүжигчин, The Voice of Mongolia 2026 шоуны шилдэг оролцогч)
Нээлтийн үг Ц.Гүнчин-Иш /Богд хааны ордон музейн захирал/
"Оройн дээдийн соёрхол" бүжгийн үзүүлбэр (Цагаан лавай чуулга)
Б.Дуурсах (Эрт Урьдын Цагт театрын жүжигчин. The Voice of Mongolia 2026 шоуны шилдэг оролцогч)
/Ёслол хүндэтгэлийн талбайд/
Тусгай үзэсгэлэн:
"МОНГОЛЫН ИХ ХҮРЭЭ ХИЙДҮҮД" үзэсгэлэнгийн тайлбар-/Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Няммягмар, МУЭ-ийн гишүүн зураач, МУБИС ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш О.Доржготов/
Үргэлжлэх хугацаа:
”ХААН ОРДНЫ НАМАР”
2026.10.09 - 2026.10.11
09:00-18:00
НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮДИЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ УРАМШУУЛАЛ:
• Насанд хүрэгчид, оюутнууд: 2 хүн дундаа ердөө НЭГ тасалбараар нэвтрэх боломжтой
(1+1 урамшуулал).
• Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.
“МОНГОЛЫН ИХ ХҮРЭЭ ХИЙДҮҮД” тусгай үзэсгэлэн
2026.10.09 - 2026.10.26
09:00-18:00