Улс төр
- Шатахууны хомсдол долоо хоногийн гол сэдэв боллоо. Пүрэв гарагт иргэд Төв талбайг автомашинтайгаа тойрон жагсав. АН улс төрийн акцаа үргэлжлүүлэв.
- УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ыг тараах яриа байж болохгүй гэсэн бол Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн цалин, тэтгэвэр нэмэх 2.1 их наяд нь инфляцыг өдөөх эрсдэлтэй гэв.
- Ерөнхий сайд Н.Учрал Японд албан ёсны анхны айлчлалаа хийв (09.27–30).
- Б.Эрдэнэбатын 174 тэрбум, Х.Бат-Эрдэнийн 74 тэрбумын өр анхаарал татсан сэдэв хэвээр байна. Энэ талаар шударга ёс алдагдаж байгаа талаар шүүмжлэлт байр сууриа олон уншигч zuuniimedee болон polit.mn сайтын нийгмийн сүлжээн дэх хуудсуудад үлдээж байна.
- Улстөрч, УИХ-ын гишүүн С.Зоригийг одоогоос 28 жилийн өмнө аравдугаар сарын 2-нд амь насыг нь бүрэлгэсэн. Хэрэгтэн өнөөг хүртэл олдоогүй хэвээр, харин Олон улсын парламентын холбоо энэ хэргийг шалгах ажиллагаанд парламентын хяналт илүү чухал гэдгийг сануулсаар өнөөг хүрч байна. Энэ талаар Зууны мэдээ сонин аравдугаар сарын 2-ны дугаартаа асуудал хөндөн бичлээ.
- Нийтийн тээврийн хүртээмжийн асуудлыг “Зууны мэдээ” сонин хөндсөн. Шатахууны хомсдолыг дагаад иргэд хувийн автомашинаа унахаа хязгаарлаж байгаа энэ үед нийтийн тээвэр ямар нөхцөл байдалтай байна гэдэг асуулт дагуулсан асуудал болоод байгаа сэдэв.
- "Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж" нийтийн эрх ашгийн төлөө сэтгүүл зүйн бүтээлийн хоёр дахь хэсгийг уншигчдад хүргэлээ. Уг нийтлэлүүд энд бий: https://www.zms.mn/a/105233 https://www.zms.mn/a/105247
- "Zuunii Medee Weekly" цахим сонин болж, хоёр дахь дугаараа гаргалаа. Уг цахим сонинг худалдан авч цахимаар унших линк:
- https://www.zuuniimedee.mn/brands/6aba26423cff21950c205da8
- https://www.zuuniimedee.mn/brands/6abe4c193cff21950c20752d
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
“Зууны мэдээ” сониныг Монгол Шуудан компанийн бүх салбараар дамжуулан захиалан унших боломжтой.
Захиалга борлуулалттай холбоотой асуудлаар Маркетингийн албатай холбогдох 88099624
