Р.Оюун

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хууль ёсны эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор санамж бичгийг байгуулж байна.

Санамж бичгийн зорилго нь талуудын мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллах юм. Талууд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрх, мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлыг эрхэмлэн ажиллана гэв.

Эх сурвалж www.zms.mn