АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын АНУ дахь хөрөнгө оруулалтын эхний багцыг танилцуулав. Үүнд Техас дахь хийн цахилгаан станц, цөмийн найман том станц, Аляскийн шингэрүүлсэн байгалийн хийн төсөл багтаж байгаа аж. Нийт 200 тэрбум долларын хөрөнгө оруулалтаас 54 тэрбумыг Аляскийн хийн төсөлд зарцуулахаар төлөвлөжээ.
Тус улсын Худалдааны сайд Ховард Лутник цөмийн төсөлд 120 тэрбум доллар зарцуулна гэж мэдэгдсэн байна. Гэвч Сөүл Аляскийн төсөлд оролцох эсэхээ эцэслэн шийдээгүй, арилжааны боломж, дотоодын хуулийн шаардлагыг судалж байна гэсэн Солонгосын хэвлэлд мэдээлжээ.
Эх сурвалж: zms.mn