К.АНУ

АНУ-ын нэрт загвар өмсөгч Синди Кроуфорд, Рэнди Гербер нарын хүү Пресли Гербер 27 насандаа таалал төгссөн тухай Лос Анжелес хотын Эрүүл мэндийн газрын эх сурвалжаас иш татан ABCnews өнөөдөр мэдээлжээ.

Түүнийг  нөхөн сэргээх төвд есдүгээр сарын 20-ны ням гаригт нас барсан гэж мэдээлэлд дурдсан бас шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. TMZ-ийн мэдээлснээр, задлан шинжилгээ хараахан дуусаагүй байна.

Загвар өмсөгч, жүжигчин Кайа Герберийн ах Пресли Гербер өмнө нь загвар өмсөгчөөр ажиллаж байсан бөгөөд 15 настайдаа  IMG Models агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байсан. Moschino, Dolce & Gabbana зэрэг нэртэй брэндүүдийн загварын долоо хоногийн үеэр тайзан дээр алхаж, Calvin Klein-ий сурталчилгааны ажилд оролцож байсан.

Пресли Гербер өмнө нь сэтгэцийн эрүүл мэнд болон мансууруулах бодистой холбоотой тэмцлийнхээ талаар илэн далангүй ярьж байжээ.

Эх сурвалж: zms.mn