Р.Оюун

Улаанбаатар хотод энэ сарын 22-25-нд "Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын 14 дэх соёлын өдрүүд цуврал арга хэмжээ зохион байгуулах талаар хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ нь "Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя" уриатайгаар зохион байгуулагдана. Энэ удаагийн соёлын өдрүүд Хятадын уламжлалт баяр тэргэл сарны баяртай давхцаж байгаа аж. Мөн Хятадад суралцах оюутан элсэлтийн үзэсгэлэн, уран бичлэг, хайчилбар урлал, соёлын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн болно. Есдүгээр сарын 23-нд Улаанбаатар зочид буудалд нээлтийн ёслол болж, Өвөрмонголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн танилцуулга, соёл-аялал жуулчлалын танилцуулга, урлагийн болон номын үзэсгэлэн нээгдэх юм байна. 

Эх сурвалж www.zms.mn