П.АМГАЛАН

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Оверчук Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай уулзлаа. Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн уялдаа холбоог бэхжүүлэх, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Талууд 2026 оны наймдугаар сарын 22-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон Монгол Улсын хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Уг хэлэлцээрийн хүрээнд харилцан худалдаалж буй бараа бүтээгдэхүүний ойролцоогоор 90 хувьд гаалийн татваргүй худалдааны журам үйлчилж байна.

Мөн Орос–Монгол–Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний харилцан нэвтрэлтийг нэмэгдүүлэх, худалдааны тэнцлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

ОХУ-ын Засгийн газрын мэдээлснээр, сүүлийн таван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт 1.9 тэрбум ам.доллараас 2.7 тэрбум ам.долларт хүрч, 1.4 дахин өссөн байна.

Эх сурвалж: ОХУ-ын Засгийн газар

Посольство России в Монголии