Б.БАЯР
Судалгааны МЭК байгууллагаас 2026 оны наймдугаар сарын “улс төрийн барометр”-ээ танилцуулжээ. Үүнд “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчид”, “Үйл ажиллагаа нь таалагддагүй” улстөрчдийн жагсаалтыг багтаасан байна. Энэ сарын үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 29 хувиар тэргүүлж, араас нь Ерөнхий сайд Н.Учрал 17 хувь, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нар 16 хувь, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 12 хувь, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Н.Алтанхуяг нар 11 хувь, Шадар сайд Н.Номтойбаяр 10 хувийн санал авсан үзүүлэлттэйгээр дараалжээ. Ийн, үйл ажиллагаа нь таалагддаг есөн улстөрчийн дөрөв нь АН, гурав нь МАН, нэг нь Үндэсний эвслийн гишүүд байна. Мөн энэ сарын үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдаггүй улстөрчөөр есөн улстөрчийг нэрлэжээ. Тэднийг АҮЭБ-ын сайд Г.Дамдиннням 16 хувьтайгаар тэргүүлж, Шадар сайд Т.Доржханд 15 хувь, Ерөнхий сайд Н.Учрал 14 хувь, Хотын дарга асан Х.Нямбаатар 11 хувь, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, АН-ын генсек С.Баярцогт нар 10 хувь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн нар есөн хувь, Ерөнхий сайд асан Г.Занданшатар найман хувийн “хасах”-тайгаар жагссан байна. Эдгээр үйл ажиллагаа нь олон нийтэд таалагддаггүй улстөрчдийн зургаа нь МАН, хоёр нь ХҮН нам, нэг нь АН-ын гишүүн байлаа. Товчхондоо, олон нийтэд таалагддаг улстөрчдийг У.Хүрэлсүх, таалагддаггүйг нь Г.Дамдинням тэргүүлжээ.
Эх сурвалж: polit.mn