С.Оюун-Эрдэнэ
Монголын Үндэсний Спортын хорооноос “Үндэсний спорт-Үндэстний дархлаа” сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, Монголын үндэсний спорт, өв соёл, урлагийг дэлхийд таниулах “Монголын Үндэсний Спортын Парад - Бусан 2026” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын үеэр Монголын үндэсний спортын хорооны ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр “Монголын үндэсний спортын хорооноос санаачлан ССАЖЯ болон БНСУ-ын Бусан хот дахь консулын газартай хамтарч, Монголын үндэсний спортын парадыг есдүгээр сарын 12-нд анх удаа зохион байгуулж байна. Энэхүү парадад энэ жилийн баяр наадмаар түрүүлсэн сурын эрэгтэй, эмэгтэй харваачид, үзүүр түрүүний бөхчүүд, мөн шагайн харваанд түрүүлсэн тамирчид оролцоно.
Мөн Монголын спортын хорооны 17 холбоодын бүх шилдэг тамирчид болон “Physical Asia” шоунд эх орноо төлөөлөн оролцсон уран нугараач МУГЖ Э.Лхагва-Очир, МУГТ Б.Энх-Оргил нар оролцох юм. БНСУ-д амьдарч буй Монголчуудыг энэхүү парадад нэгдэх боломжоор хангасан. Та бүхэн энэхүү парадад өргөнөөр оролцохыг уриалж байна” гэлээ.
Эх сурвалж:www.zms.mn