С.МӨНХГЭРЭЛ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын олон нийтийн харилцааны зөвлөх Янсанаар ахлуулсан олон улсын баг Монголын Дундговь, Төв, Өвөрхангай, Архангай, Булган аймгуудаар 6 өдрийн турш ажиллаж байна. Дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг бэлчээрийн талбайн тогтвортой байдал алдагдаж, манай орны бэлчээрийн 77 орчим хувь нь газрын доройтолд өртөөд байна. Аяллын туршид цуглуулсан малчдын уламжлалт арга ухаан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй туршлагуудыг Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17-р бага хурал (COP17)-ын үеэр хэлэлцэж, бүрэн хэмжээний кино болгохоор төлөвлөжээ.