С.МӨНХГЭРЭЛ

"Торгоны замын жингийн цуваа" аяллын оролцогч, Уганда улсын "Rangeland Community Initiative" байгууллагын төлөөлөгч Лоупа Пиус Монголын говь нутгаар аялсан сэтгэгдлээ хуваалцлаа. Караможагийн малчин гэр бүлээс гаралтай тэрбээр Африкийн болон Монголын малчдад тулгарч буй ган, бэлчээрийн сорилтууд тун төстэй байгааг онцлов. Тэрбээр "Монголд ирэхээсээ өмнө би саванна хээр нутагтай төстэй гэж төсөөлж байсан. Монгол малчид ямар малд ямар өвс тохирохыг нарийн мэдэж, нутаг сэлгэн нүүдэллэх замаар бэлчээр, усны эх үүсвэрээ урт хугацаанд зохицуулж чаддаг арга ухаанаас нь их зүйл суралцлаа. Дэлхийн малчдад тулгарч буй асуудлын шийдэл нь бид өөрсдөө юм гэж хэллээ.