"Эрдэмтдийнхээ судалгааг үнэлдэг төртэй байгаад талархаж байна, санхүүжүүлдэг төртэй болохыг мөрөөдөж байна"

Монгол орны ундны усан дахь ураны агууламж, тархалтыг анх удаа үндэсний эрдэмтэд иж бүрэн судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийн сан бүрдүүллээ. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа, Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал, доктор Н.Тэгшбаяр нарын хамтарсан  энэхүү бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажТөрийн шагнал хүртээсэн юм.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “ Төрийн хишигтэн” буландаа Төрийн шагналт эрдэмтдийг урьж,  ярилцлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

"Зууны салалт": Ерөнхийлөгчийн охин нөхрийнхөө хөрөнгөөс 644 сая доллар гаргуулж авахаар болов

Өмнөд Солонгосын бизнес, улс төрийн хүрээний хамгийн дуулиантай гэр бүл салалтын хэрэг арван жилийн дараа шинэ эргэлтэд хүрлээ. Сөүлийн Давж заалдах шатны шүүх SK Group-ийн ТУЗ-ийн дарга, тэрбумтан Чой Тэ Воныг /Choi Tae Won/ хуучин эхнэр Но Со Ён-д /Roh So-young/ 644 сая ам.доллар буюу ойролцоогоор 2.3 их наяд төгрөгийн хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргасан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэр бүл салалтын нөхөн төлбөрөөр нэрлэгдэж байна. Энэхүү хэрэг нь зөвхөн асар их хөрөнгө мөнгөний асуудлаар бус, оролцогчдын улс төр, бизнесийн нөлөө бүхий байр сууриас шалтгаалан Өмнөд Солонгосын олон нийтийн анхаарлын төвд арав орчим жил байсаар иржээ. Но Со Ён нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Но Тэ Ү-гийн охин бол Чой Тэ Вон нь тус улсын хоёр дахь том бизнесийн нэгдлийн нэг болох "SK Group"-ийг удирддаг бизнесийн магнат. Тэд 27 жилийн хамтын амьдралынхаа хугацаанд гурван хүүхэдтэй болсон байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

Сүүлийн үед Улаанбаатар болон аймгуудаас  дэлхийн хотуудад биет төлөөлөгч буюу “гадаад элч нар” суулгах тухай асуудал бодлогын түвшинд ярьж буй тухай эх сурвалжууд дурдаж буй. Гэхдээ нэг чухал зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Одоогоор Улаанбаатар хот болон аймгууд дэлхийн хотуудад албан ёсны "биет төлөөлөгчийн газар" байгуулах эрх зүйн зохицуулалт хангалтгүй. Харин гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор төлөөлөгч ажиллуулах, төлөөлөгчийн цэг байгуулах, хөрөнгө оруулалт татах оффис нээх зэрэг саналууд хэлэлцэгдэж байна.  Үүнийг  нийслэл болон орон нутгийн олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэр ч гэж үзжээ. 
 Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот олон улсын хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлал, томоохон арга хэмжээ (COP17 зэрэг) "ах дүү хотууд"-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэх,зорилгоор гадаад харилцаагаа эрчимжүүлж буй. Жишээлбэл, Сөүл хоттой боловсрол, хот төлөвлөлтийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцэн аймаг, нийслэлийн гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар Гадаад харилцааны яам орон нутагт ажиллаж, орон нутгийн удирдлагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр гадаад бодлогын нэгдмэл байдал, орон нутгийн гадаад хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан мэдээлэл ч  байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.