Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

Ардчиллын удирдагчийн хөшөө тойрсон асуудал долоодугаар сарын сүүлийн өдрүүд, наймдугаар сарын эхний өдрүүдэд гэнэт л олон нийтийн хэлэлцүүлгийн сэдэв болон гарч ирлээ. Монголын ардчиллын удирдагч С.Зориг агсанд зориулсан хөшөө боссон түүхтэй холбоотой товч мэдээллийг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл-Нийгмийн ой санамж” булангаараа хүргэж байна. С.Зориг амь насаа алдсанаас нэг жилийн дараа түүний дурсгалд зориулсан хөшөөг бүтээж, түүнээс хойш хөшөө тийш очих ардын зам балраагүй өнөөг хүрсэн билээ...
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
“Нутаг заагдсан” С.Зориг

С.Зориг агсны хөшөө Төв шуудангийн өмнөх, нэгэн цагт АН-ын төв байр хэмээгдэж явсан байрны хойдох сууринаасаа 2026 оны долдугаар сарын 29-30-нд шилжих шөнө алга болов. АН-ынхан наймдугаар сарын 1-нд гэнэт мэдэв. Нийгмийн сүлжээгээр шуугиулав. Нийтээрээ хайв. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ч хайлцав. Эрлийн эцэст, МоАХ-ны хашаанд байрлуулсныг олов. Гэтэл үүний цаад учир нь, “Голомт”-ын Д.Баясгалангийн эзэмшлийн “Ардчиллын өргөө” ХХК-ийн газрыг чөлөөлж, С.Зориг агсны хөшөөг УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн “Монголын ардчилсан холбоо” НҮТББ-ын хашаанд “нутаг зааж” нууцаар шилжүүлсэн байгаа юм. Д.Баясгалан тус газар дээр “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” гэх зориулалт бүхий тауэр барихаар болж, хэдэн жил хүлээж байгаа юм. Учир нь, тауэр барих гэтэл С.Зориг агсны хөшөө саад болж, лав гурван жилийн өмнөөс тус хөшөөг өөр тийш шилжүүлэхээр оролдож эхэлсэн байдаг.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Өгөөмөр үнэт сургаал-Өөрөө өөрийгөө бүтээсэн бод сэтгэлтэн

1990-ээд оны эхэн үеийн дэлгүүр хоршооны хоосон лангуунаас өөр юу ч үгүй хүнд хэцүү цагт тэдгээр лангууг овсгоо самбаагаар гэрээсээ хоосон ганзага мөрөвчлөн дүүргэхийн тулд монголчууд бүгд өөрсдийн санаачилга, харь орныг зорьцгоож байлаа. Тэдний нэг нь миний аав. Гэвч аав минь ганзагын наймаа хийсэнгүй. Холын холд орших Польш улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллах гээд явсан юм. Манай аав Ховдын тоотой хэдхэн мэс заслын эмч нарын нэг байсан. Эмчээр ажилласан нийт хугацааныхаа эхний 30 гаруй жилийг мэс заслын эмчээр, үлдсэн хугацаанд нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилласан. Энэ хугацаанд бараг 10 мянга гаруй хүмүүст хүнд, хөнгөн мэс засал, эмчилгээ хийсэн түүхтэй Монгол Улсын Гавьяат эмч хүн.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.