Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Монгол Улс Баялгийн сантай болох гэж 10 гаруй жил “ноцолдсон” байдаг. Баялгийн сантай улс орнуудын туршлагыг судлах гэж хэдэн арван удаа төрийн томилолтоор гадагш нисэж, тэр бүртээ ажлын хэсгүүдийг байгуулж хэрдээ л нүсэр ажил болсон. Тодруулбал, дэлхийд үйл ажиллагаа, хөрөнгийн хэмжээгээрээ өндөр, нэр хүнд нь өссөн Норвег, Чили, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудын Үндэсний баялгийн сангийн хөгжил, зорилго, хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын бодлого, засаглал, өнөөгийн байдал зэргийг хэд хэдэн УИХ, Засгийн газар судалсан. Үүний урьтал болгож УИХ-аас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг 2006 онд баталсан. Ингээд Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээх” эрх зүйн суурь зарчмыг тогтоосон байдаг. Түүндээ 53 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 24 төрлийн сантай байхаар тусгаж, энэхүү хуулиар “Засгийн газрын тусгай сан гэж Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг хэлнэ” гэж томьёолсон.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
“Ганжуур судлалын тойм, ирээдүйн чиг хандлага”

Тэртээ 2500 жилийн өмнө дэлхийн хүн төрөлхтний дунд түгэн дэлгэрч, эдүгээ 500 гаруй сая хүний итгэл бишрэлийг хадгалж буй Буддын шашин нь бичмэл бүтээлийн арвин гуу сан, их бага нийлсэн арван салбар ухаан, судалгаа шинжилгээний арга зүй, олон төрлийн сургалтын хөтөлбөр, сүм хийдийн үйл ажиллагаа, дэг ёс, уламжлал зэргээрээ Христ, Лал, Хиндү шашнаас эрс ялгардгаас гадна өнөөгийн хүн төрөлхтний 75-80 хувийн итгэл хүндлэлийг хүлээж буй Шинжлэх ухаан /Scince/-тай нийцэх байдал нь харьцангуй өндөр тул шинжлэх ухааны судлаач, эрдэмтдийн анхаарлыг маш ихээр татдаг билээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг

Тухайлбал, иргэн М нь /түрээслэгч/ байрных нь радиатор дэлбэрсний улмаас халуун ус алдаж доод давхрын айлд хохирол учруулжээ. Улмаар тухайн байрны усыг хоёр цаг орчим хаах шаардлага үүссэн байна. Түрээсийн гэрээнд дотоод засварын хариуцлагыг тодорхой тусгаагүй, мөн түрээсэлж буй байраа урьдчилан сайтар шалгаагүйгээс болж түрээслэгч 380-450 мянган төгрөгөөр шинэ радиатор худалдан авч солиход хүрсэн байна. Түүгээр ч зогсохгүй өвлийн улиралд орц, байрны халаалтыг олон цагаар зогсоосон болон засвар, үйлчилгээний зардал нэмж төлжээ. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч түрээсэлсэн орон сууцныхаа урсгал засвар, үйлчилгээг хариуцах үүрэгтэй. Гэвч гэрээндээ энэ тухай аль, аль нь тусгаагүйгээс түрээслэгч ийнхүү хохирчээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.