Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

Хог хаягдал гэдэг зөвхөн хотын өнгө үзэмжийн тухай биш, байгаль орчин, хүний эрүүл мэнд, эдийн засаг, цаашлаад хот төлөвлөлттэй шууд холбоотой цогц асуудал. Тэр ч утгаараа цогц шийдэл шаарддаг. Харин тэрхүү цогц шийдэл нь иргэдийн оролцоо, нөгөө нь төрийн зохицуулалт, сайн дурынхны болон мэргэжлийн байгууллагын бодит ажлууд дээр суурилж байж хэрэгжилт болдог.
Дээр хэлсэнчлэн 3.4 сая хүн амтай манай улс жилд 3.4 сая тонн хог бий болгож байна. Хувиар тооцоход нэг хүн жилд нэг тонн хог үйлдвэрлэж байгаа гэж хэлж болно. Үүний 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч бодит байдал дээр дөнгөж 10 хүрэхгүй хувь нь л дахин боловсруулагдаж байна. Монгол Улсын хүн амын талаас илүү нь оршин сууж байгаа нийслэлчүүдийн 1.4 сая тонн хог гаргаж, эдгээрийг хогны цэгт аваачиж булж байна. Ялангуяа нэг удаагийн хуванцар сав, сав баглаа боодол, ахуйн хогны хэмжээ ч жилээс жилд өссөөр байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулдаг. Тэдний хэлж буйгаар нийт хогны 20 орчим хувь нь хуванцар буюу байгальд хамгийн их хор нөлөөтэй, ахуйн хог хаягдал байдаг.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Ө.Цэрэнчунт: Үндэсний язгуур өв соёлоо сонгодог урлагтай хослуулсан бүтээл туурвиж, дэлхийд таниулахыг зорьж байна

-Дундговь аймаг бол яах аргагүй дуу хуурын өлгий нутаг. Энэ нутгаас Гавьяат жүжигчин байтугай зүгээр дуучин гээд нэрлүүлэх хүртэл тийм амар биш. Тэр сайхан нутгийн рашаан, усны онцлог, хоол хүнс, байгалийн тогтоц хоолойд нөлөөлдөг гэж боддог. Мөн үе үеийн шилдэг дуучдаас үлгэр дуурайлал авч, тэдэн шиг мундаг дуучин болох сон гэсэн мөрөөдөл олон хүнийг дуучин болгодог байхаа. Дуучин болох мөрөөдлөө биелүүлэхэд аав ээжийн маань сэтгэл, цаг зав, дэмжлэг хамгийн их тулгуур болсон. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ хэр их цаг зав гаргана, хүүхэд тэр хэрээр авьяасаа хөгжүүлж, амжилтад хүрдэг гэж боддог.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
“СОР17”-д найман санаачилга дэвшүүлсний гурав нь Монгол Улсынх

COP17 хуралд гадаадын болон дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын хандив тусламжаар нийт 15 орчим тэрбум төгрөгийг босгожээ. Европын хөрөнгө оруулалтын банк 200 сая евро, Даян дэлхийн байгаль орчны сан техникийн дэмжлэг гэж 3.3 сая доллар, НФУ 1.0 сая ам.доллар, “Азийн хөгжлийн банк” 500 мянган ам.доллар, Льюксембургийн улс бол 5.0 сая еврогийн амлалт өгөөд байна. Мөн Дэлхийн банк 100 сая ам.долларын зээл олгох асуудлыг ярилцаж байна.
Хандив тусламж өгсөн бусад дотоод хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийг дурдвал “Коко Кола” 460 саяын бараа бүтээгдэхүүн, “Бадрах Энержи” 500 сая, “Мөнх Ногоон амьдрах нийгэмлэг” тохижилтод зориулж 400 сая төгрөгийн цэцэг, “BIB дисковэр” компани 212 сая төгрөгийн ажил, үйлчилгээ, “Хас Банк” 200 сая, “Макс Экс” компани 100 сая, “Улаанбаатар принт”хэвлэлийн чиглэлээр “Тэсо групп” ажил үйлчилгээний чиглэлээр “Арадай трэйд” компани бараа үйлчилгээний чиглэлээр, “Монголын 3х3” сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгийн асраа ашиглуулахаар болжээ. Мөн энэ үер 600 орчим сайн дурынхан үйлчилгээнд хөтөч хийхээр сонгон шалгарсан байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.