Монгол, Солонгосын “алтан үе”: Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын стратегийн өв

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны энэ сарын эхээр Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ шат нээсэн үйл явдал болсон юм. Энэхүү айлчлалын ач холбогдол, цаашдын боломжийн талаар БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн профессор, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, БНСУ-ын Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Сун Бён Гү нэгэн сонирхолтой нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна. Тэрээр Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааг зөвхөн ашигт малтмалын салбараар хязгаарлахгүйгээр бүс нутгийн аюулгүй байдал, ногоон хөгжил, дижитал шилжилт, боловсрол, хүмүүнлэгийн солилцооны хүрээнд өргөжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

 

Н.Учралын Засгийн газарт “үлдсэн” зургаан дэд сайдын хөрөнгийн мэдүүлэг

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан. Энэ хуулийн дагуу бол одоогийн Засгийн газар 16 дэд сайдтай байна.  Гэвч дэд сайд гэх улс төрийн албан тушаал “ад” үзэгдэж, “акц”-д өртсөөр Н.Учралын танхим зургаан дэд сайдтай ажиллаж байна.  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнэ,  Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, Сангийн дэд сайдаар Б.Хулан, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн,  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир нар ажиллаж байна.  

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Чихэвч зүүсэн хүмүүстэй танилцахад яагаад хэцүү байдаг вэ

 Бидний сонссон мэдээллийг боловсруулах үйл явц олон хүчин зүйлээс хамаардаг. Хүн зөвхөн үг, дуу хоолойг сонсоод зогсохгүй, тэдгээрээс төрсөн мэдрэмжээ дотроо үнэлж, өмнөх туршлага дээрээ тулгуурлан дүгнэлт хийдэг. Тухайлбал, өмнө нь худал амлалт өгдөг хүнтэй харилцаж байсан эмэгтэй ижил төстэй зан авирыг дуу хоолойны өнгө, ярианы хэв маягаас нь анзаарах боломжтой байдаг. Мөн сонсох чадвар нь хүн өөртэй нь ярилцаж буй хүнд хэр таалагдаж байгаагаа хурдан мэдрэхэд тусалдаг. Дуу хоолойны өнгө, аялга нь анхны сэтгэгдэлд ихээхэн нөлөөлж, хүний анхаарлыг татах эсвэл эсрэгээрээ тухайн хүнээс холдох мэдрэмж төрүүлж болдог

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.