Энэ жилийн улсын их баяр наадмаар Ховд аймгийн арслан М.Баяржавхлантай тунан барилдаж, учраа бөхөө давснаар улсын начин цолтны эгнээнд багтсан Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний бөх Б.Гончигсүрэн улсын начин цолтой барилдсан анхны наадамдаа түрүүллээ.
Өмнийн цэнхэр Өмнөговь аймгийн Цогтцэций сум үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монголын уул уурхайн салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болох "Тавантолгой" ХК байгуулагдсаны түүхт 60 жилийн ой давхцсан барилдаанд улсын начин Б.Гончигсүрэн улсын аварга П.Бүрэнтөгс нар тунан үлдэж, шинэ начин түрүү бөхөөр тодорлоо.
Б.Гончигсүрэн нь үндэсний бөхөөр барилдахын зэрэгцээ их спортод амжилт гаргаж, төрийнхөө дууллыг дэлхийн тавцанд хэдэнтээ эгшиглүүлсэн бахархам амжилтын эзэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 138 (7880)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn