Ч.Бямбаа 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тариалалтын чанар хээрийн соёололт онц, сайн үнэлгээтэй гарсан

-Улсын хэмжээнд 365.5 мянган га-д үр тариа, үүнээс 317.6 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.1 мянган га-д хүнсний ногоо, 74.7 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн.
Энэ жил 270.2 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 250.6 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт, 160.1 мянган га-д уриншийн хоёрдугаар боловсруулалтыг тус тус хийсэн мэдээтэй байна. Уринш боловсруулалт үргэлжилж байна. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан.   

Махны нөөцийн асуудал дээр нийслэл нэлээд бодитой ажиллаж байна 

Махны үнэд хэн хүнгүй анхаарч байна. Инфляцад өндөр нөлөөтэй байдаг тул Засгийн газрын тогтоолуудаар төв суурин газрын махны хэрэгцээнд аймаг, нийслэл нь өөрсдөө нөөцөө бүрдүүл гэсэн албан даалгавар өгсөн. Аймгууд нөөцөө бүрдүүлэх ажилдаа орсон бол нийслэл нэлээд бодитой ажиллаж байна. Ажлын хэсгээ байгуулаад худалдан авалтаа ямар хэлбэрээр явуулах вэ гэхчлэн өчигдөрхөн хурлаа хийсэн байсан. Урьд өмнөхөөс илүү их хэмжээгээр бэлдэх зорилготой байгаа. Хөдөөгийн малчид малаа хэдээр үнэлэхийг би хэлж мэдэхгүй. Энэ бол тэр хүний өмч. Малчидтай уулзахад хорхгийн хонь бол 500-600 мянгаас буулгахгүй, ямааны боодог 450 мянгаас буулгахгүй гэж байна. 
Зарим аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийн талаар наймдугаар сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаар оруулна. Хорио тавигдахаар баруун талаас мах чөлөөтэй орж ирнэ 
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн хоёр дах шат” төслийн хүрээнд дөрвөн банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ
-Хөдөө аж ахуйн, хөдөөгийн хөгжлийн төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлж, аж ахуйн нэгжүүдэд нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. 
Ингэхдээ арилжааны гурван банктай гэрээ байгуулж, 199 тэрбум төгрөгийн зээлийг 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд олгоно. Зээлийн нөхцөл нь жилийн есөн хувийн хүүтэй, долоон жил хүртэл хугацаатай, үүнээс гурван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлнө. Хэрэв зээлийг зориулалтын бусаар ашиглавал арилжааны банкны хүүд шилжүүлэх хатуу зохицуулалттай. Энэхүү 199 тэрбум төгрөгийн зээлийг ахисан түвшний үйлдвэрүүдэд өгнө. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 136 (7878)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?