П.АМГАЛАН
Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаярын цолны хүндэтгэлийн мялаалга наадмыг наймдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөжээ.Тус наадмыг амжилт, цолыг нь хүндэтгэн тэмдэглэх зорилгоор зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж. Цолны мялаалга наадмын үеэр монголчуудын уламжлалт үндэсний спортын төрлүүд болох хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сур харваа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна. Зохион байгуулагчдын зүгээс наадмын талбай, оролцогчдын бүртгэл, аюулгүй байдал, үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэг бэлтгэл ажлуудыг хангаж байгаа бөгөөд үндэсний өв соёл, бөхийн уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний арга хэмжээ байхаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж:www.zms.mn