Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй

Бага хурлын үеэр "Хиймэл оюуны дэлхийн засаглал" сэдэвт панел хэлэлцүүлэг баасан гарагт болсон. Энэ салбар хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож, хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй сорилтын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр хиймэл оюуны салбарын олон улсын зохицуулалт шаардлагатай ч шинэ технологийн хөгжлийн эхний шатанд хэт хатуу хязгаарлалт тогтоох нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүйг онцолсон юм.
"Засаглал гэдэг бол эхнээс нь бүхнийг зохицуулж, хязгаарлах тухай ойлголт биш. Юуны өмнө улс орнууд шинэ технологийн боломжийг ашиглаж, хиймэл оюуны дэлхийн эдийн засагт оролцох нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй" гэжээ. Мөн Монгол Улс хиймэл оюуны салбарыг хөгжүүлэх чиглэлээр Хятад болон бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

"Эх орноо худалдсан", "Гадаад хүн дагасан", "Мөнгөний төлөө гэрлэсэн", "Монгол цусаа бохирдууллаа" гэх зэрэг үгсийг бид цахим орчинд хэдэнтээ уншиж байсан. Тэр тусмаа гадаадын иргэнтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүдийн тухай мэдээ, ярилцлага нийтлэгдэх бүрд ийм өнгө аястай сэтгэгдэл ар араасаа хөвөрдөг. Хувь хүний гэр бүлийн сонголтыг эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлтэй холбон буруутгах нь олон нийтийн дунд бараг хэвийн үзэгдэл мэт болсон нь хэвшмэл ойлголт юм.
Хамгийн түрүүнд анзаарах зүйл бол дээрх шүүмжлэл ихэвчлэн эмэгтэйчүүд рүү чиглэдэг явдал. Гадаадын иргэнтэй гэрлэсэн монгол эрэгтэйчүүдийг "эх орноосоо урвасан", "цусаа бохирдуулсан" гэж дайрч давшлах нь тун ховор. Харин эмэгтэй хүн ийм сонголт хийхэд түүнийг үндэс угсаагаа мартсан, мөнгөний төлөө хайр сэтгэлээ худалдсан мэтээр дүгнэх нь элбэг байдаг.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Фрэнк Лонгакэр: Америкийн Үндэсний Их Сургуульд Өмнөговь аймгийн сурагчид 75 хувийн тэтгэлэгтэй суралцана

-Монгол оюутнууд суралцах явцдаа хичээл бүртээ их ач холбогдол өгч, хичээнгүйлэн суралцдагаараа бусад орны оюутнуудаас ялгардаг. Мөн тэд сургуулийн дүрэм, журмыг чанд мөрддөг, хариуцлагатай зан чанартай. Миний анзаарснаар олон улсын оюутнуудын сурлагын түвшин ялгаатай байх тохиолдол гардаг бол, манай сургуулийн монгол оюутнууд нийтээрээ жигд амжилттай суралцаж, төгсдөг. Тэд хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай, өндөр ур чадвартай мэргэжилтэн болж чаддаг нь бахархмаар санагддаг.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.