Д.Дарамбазар
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд Испанийн шигшээ Францыг 2:0-ээр буулган авч, 2010 оноос хойш анх удаа дэлхийн аваргын финалд шалгарлаа. АНУ-ын Арлингтон хотын Даллас цэнгэлдэхэд болсон тоглолтын 22 дахь минутад Ламин Ямалын эсрэг гаргасан алдаанаас үүссэн торгуулийн цохилтыг Микель Оярсабаль амжилттай гүйцэтгэж, Испани тэргүүллийг авсан. Хоёрдугаар үед Испанийн довтолгоо үргэлжилж, 58 дахь минутад Педро Порро Дани Олмогийн дамжуулалтаар тооны харьцааг 2:0 болгосноор тоглолтын эцсийн цэгийг тавилаа. Франц үлдсэн хугацаанд хэд хэдэн боломж үүсгэсэн ч Испанийн хамгаалалт, хаалгачийн найдвартай тоглолтыг давж чадсангүй. Ингэснээр Европын аварга Испаний шигшээ 2010 онд дэлхийн аварга болсноос хойш анх удаа ДАШТ-ий финалд шалгарч, аваргын төлөө Аргентин–Английн хагас шигшээ тоглолтын ялагчтай учраа таарах эрхтэй болов. Харин Франц хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. Испани сүүлийн жилүүдэд Францыг дараалан томоохон тэмцээний хасагдах шатанд хожсоор байна Энэ нь Евро-2024, Үндэстнүүдийн лиг-2025, ДАШТ-2026 юм. Мөн Испанийн түүхэн дэх ДАШТ-ий хоёр дахь финалын эрх бөгөөд өмнөх удаад буюу 2010 онд аваргын цом өргөж байсан түүхтэй.