Д.Дарамбазар

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх улсын заан М.Лхагвагэрэл аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоожоор НАЙМ давж, Монгол Улсын Гарди цолын болзол хангалаа. Ингэснээр М.Лхагвагэрэл 2022 онд хүртсэн улсын заан цолоо ахиулж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ. Улсын заан М.Лхагвагэрэлт өвдөг шороодсон аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож УЛСЫН ЗААН цолтон боллоо. Одоогийн байдлаар их шөвгийн дөрөвт дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл нар үлдээд байна.