Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.
Тавын даваанд:
Дархан аварга Н.Батсуурь, улсын гарьд Ө.Бат-Оршихийг,
Улсын арслан Ц.Содномдорж улсын начин М.Амарсанааг
Улсын арслан Б. Орхонбаяр улсын харцага Д.Бат-Эрдэнийг,
Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Л.Даваажамцийг,
Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Б.Шаравдоржийг
Улсын арслан Э.Батмагнай улсын начин Д.Цэрэнтогтохыг амаллаа.
Тавын даваанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж тав давж, улсын начин цолтны эгнээнд багтлаа.
Эх сурвалж:www.zms.mn